Page 131 - Артас Лич хаан
P. 131

үргэлж л хийх ёстойгоо хийдэг байсан.”


                Жэйна гараа буцааж татаж авав. Артас урам хугарснаа нуух мэт, “Бид
                бүгд л хийдэг шүү дээ, хатагтай минь.” гэхэд,


                “Оох боль доо. Би Жэйна.” гэвэл,



                “Харин би Артас. Чамтай уулзах сайхан байна.” гэхэд,


                Жэйна  Артасыг  нударч,  хоёул  инээд  алдаад  дахин  бие  биенээсээ
                бишүүрхсэнгүй, яг л хуучны адил бие биендээ хүрэхийг далдуур хүсч
                эхлэв. Залуу бүсгүйг харах тусам залуугийн зүрх бүлээсэх мэт болж,
                дахин  хамт  байгаад  баяраар  бялхана.  Тэд  хамтдаа  анх  удаа  жинхэнэ
                аюулыг  сөрөн  яваагаа  хэн  хэн  нь  мэдсэнгүй.  Артас  сэтгэл  дотроо

                зөрчилдөнө. Артас түүнийг аюулгүй байлгахыг хүсэхийн хажуугаар
                түүнийг  ур  чадвараа  гайхуулахыг  бас  хармаар  байлаа.  Тэр  зөв  зүйл
                хийсэн  үү?  Хэтэрхий  оройтоогүй  байгаа?  Тэрээр  түүнд  бэлэн  биш
                байснаа  хэлсэн,  тэр  нь  ч  үнэн  байсан--тэр  үед  залуу  хан  хүү  олон

                зүйлд  бэлэн  болоогүй  байсан.  Гэсэн  ч  тэр  Өвлийн  Баяраас  хойш  их
                зүйл өөрчлөгдсөн. Өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн зүйл ч бий. Жэйнаг
                хажууд нь  байхад төрдөг  мэдрэмж өөрчлөгдөөгүй  ээ.  Энэ  мэдрэмж
                одоо ч хэвээр. Янз янзын бодол түүнийг эзэмдэх ч тэрээр тэдгээрийг

                ул мөргүй үлдэн хөөж, гагцхүү Жэйнагийн хажууд байгаад сэтгэл нь
                хөөрч, хэмжээлшгүй жаргалтай байлаа.


                Тэд  тэр  шөнөдөө  бүрий  унахаас  өмнө  замын  хажуугийн  жижиг
                цоорхойд  буудаллаа.  Саргүй  шөнийн  тас  харанхуй  тэнгэрт  одод

                хурцаар  гэрэлтэнэ.  Жэйна  хөгжилтэй  яриан  дундуур  гал  асаагаад
                шившлэг  хийн  амтлаг  талх,  согтоох  ундаа  илбэдэн  гаргаж  ирээд,
                “Болсон  шүү.”  хэмээн  хэллээ.  Эрчүүл  инээд  алдацгаан,  мах  гаргаж,
                зарим  нь  туулай  шорлож  шарав.  Дарс  дамжуулан  ууцгааж  байгаа
                тэднийг харсан хэн ч үхлийн тахлыг шинжлэхээр яваа шинжилгээний

                анги гэхээс илүү үдшийг зугаатай өнгөрүүлж буй хэсэг дотны нөхөд
                гэж ойлгохоор байлаа.


                Удалгүй  Жэйна  гал  тойрсон  олноос  жаахан  холдож  суулаа.  Тэрээр
                тэнгэр өөд ширтэж, уруулд нь юу юугүй инээд тодрох гэж байгаа мэт
   126   127   128   129   130   131   132   133   134   135   136