Page 130 - Артас Лич хаан
P. 130
цусанд улангасах юм бол бид оркууд шиг л бузар алуурчид болох
болно.”
Эдгээр үгс түүний уур хилэнг намжааж, яаж ийгээд түүнийг
болиулсан. Артас эздээ хөнөөлгөсөн морьд айсандаа үргэж одохыг
харан шүдээ хавирч зогссон. Утерын үгс ухаалаг байсан ч Артас
эдгээр морьдыг унаж байсан хөлөг баатруудын өмнө хариуцлага
алдсан мэт сэтгэгдэл төрлөө. Тэднийг алдсан нь, түүний Ялагдашгүйг
алдсантай адилхан санагдлаа. Тэд хүчирхэг хүлэг шиг нь үхдэл
болсон. Тэрээр гүнзгий амьсгаа авч, “Тиймээ, Утер.” хэмээн
хариулсан.
Түүнийг ийм тайван байсныг Утер урамшуулан довтолгоог удирдахыг
түүнд зөвшөөрсөн аж. Хэрэв тэр хороогдсон хөөрхий гурван
тариачинг хороохоос өмнө амжиж очсон бол хэмээн бодно.
Түүнийг өнгөрснөө бодохоо больж, одоо үед тавтай морил гэх мэт
зөөлөн дулаан гар түүний гарт хүрлээ. Тэрээр Жэйнагийн гарыг
өөрийн гараар атгав. Жэйна гараа татаж, түүн рүү үл ялиг хүчлэн
инээмсэглэл илгээхэд,
“Чамтай, чамтай дахин уулзах үнэхээр сайхан байна,” хэмээн түргэн
гэгч нь хэлэв.
Бүсгүйн инээмсэглэл зөөлөрч, жинхэнэ өөрийн төрхөөр түүн рүү
хараад, гарыг нь атгаж, “Чамтай ч гэсэн, Эрхэм Дээдэсээ. Ингэхэд
түрүүн намайг ирэхэд өөрийн хүнээ надад туслахаар явуулаагүйд
баярласан шүү.” гээд нүүр дүүрэн инээд алдаж, байдгаараа хөхрөв.
“Би чамд урьд нь хэлсэн шүү дээ. Би өөрийгөө хамгаалах чадалгүй
жаахан хүүхэд биш гэж.” гэхэд,
Артас ч байдгаараа хөхөрч, “Мэдээж, чи жаахан хүүхэд биш ээ,
хатагтай минь. Чи бидэнтэй хамт энэ тулаанд хамтдаа тулалдах
болно.”
Бүсгүй санаа алдаж, “Би ямар ч тулаан бүү болоосой гэж залбирч
байна, зөвхөн шалгалт л хийнэ. Гэхдээ би хийх ёстойгоо хийнэ ээ. Би