Page 134 - Артас Лич хаан
P. 134
Бүсгүй хөдөлгөөнгүй байсаар байв. Залуу түүний зөөлөн хацрыг
хуруугаараа энхрийлсээр…
“Би--энэ бүхэн дуусахаар--хоёулаа сайн ярилцах хэрэгтэй. Чи мэдэж
байгаа.”
“Тэр Өвлийн Баяраар болсон явдлын тухай юу?” хэмээхэд,
“Үгүй. Болсон явдлын тухай биш. Болох явдлын тухай ярилцья. Яагаад
гэвэл чамайг байхгүй болохоор надад юм бүхэн дутуу санагдаад
байна. Чи намайг хэнээс ч илүү мэднэ, Жэйна, би чамайг санаад
байна.”
Бүсгүй хэсэг зуур чимээгүй байснаа зөөлөн санаа алдаж, хацраа
түүний гарт улам шигтгэв. Дараа нь Жэйна толгойгоо бөгтийлгөн
алгыг нь барьж үнсэхэд залуугийн бие чичрэх шиг болов.
“Би чамайг хэзээ ч үгүйсгэж чадахгүй байхаа, Артас” хэмээн хэлэхэд
хоолойд нь инээд тодролоо. “Надад ч бас, чамгүйгээр дутуу байсан. Би
чамайг маш их санасан.”
Санаа амарч, тайвширсан залуу бүсгүйг өөртөө улам наагаад,
шуналтайгаар үнслээ. Тэд энэ нууцлаг тахлын учрыг олчихоод гэртээ
баатар болон ирэх юмсан гэж бодов. Тэгээд хуримаа хийнэ, магадгүй
хавар. Тэрээр хуримын даашинзтайгаар гарч ирэх үзэсгэлэнт энэ
бүсгүйг улаан сарнайн дэлбээнд хучих юмсан хэмээн хүсэв. Удалгүй
Жэйнагийн ярьж байсан хонгор шаргал үстэй хүүхдүүд гарч ирнэ.
Тэд энд Артасын эрчүүлээр хүрээлүүлсэн болохоор хүссэнээрээ
дотно, янаглаж чадаагүй ч гарцаагүй цайх үүрийн туяа хүртэл
бүсгүйг өвөртлөн хөнжилд нь хэвтээд, хүссэн ч хүсээгүй ч өөрийн
унтсан газар руу буцлаа. Залуу босохынхоо өмнө бүсгүйг энгэртээ
нааж, маш чангаар тэврэв.
Тэд тэр шөнө маш бага унтсан ч ирэх өдрийн учруулах юу ч, ямар ч
тахал, ямар ч ад чөтгөр, ямар ч нууцлаг зүйл, Ариун Гэрлийн хүчээр
ивээгдсэн Хун Тайж Артас, Гэрэлт шидтэн Жэйна нарын өмнө буюу