Page 137 - Артас Лич хаан
P. 137

“Энэ ч сайны дохио биш дээ,” Жэйна амандаа бувтнав.


                “Хэн ч бидэнтэй мэндлэхээр бас тулалдахаар гарч ирсэнгүй.” хэмээн
                Фалрик нэмж хэлэв.


                Артас Жэйна хоёр бие биенээ харна. Артас гараа өргөн бүгдийг зогсох

                дохио өгөөд,


                “Та бүхний амрыг эрье!” хэмээн хүчирхэг хоолойгоор хэлээд, “Би бол
                Лордароны хун тайж Артас, бид та бүхэнд аюул учруулахгүй ээ. Гарч
                ирж,  бидэнтэй  ярилцаач--  бид  та  бүхний  аюулгүй  байгаа  эсэхийг
                шалгахаар энд ирлээ.”



                Ямар ч хариу гарсангүй, нам гүм. Зөвхөн салхи л зөөлөн исгэрч, мал
                сүргийн бэлчир болж байсан тачир өвсийг найгуулна. Тэдэнд зөвхөн
                өөрсдийн цэргүүдийн зөөлөн санаа алдах болон тогтворгүйгээр ийш
                тийш харц шилжүүлэхэд харжигнах хуяг дуулганы чимээ л дуулдана.


                “Энд хэн ч алга,” хэмээн Артасыг хэлтэл,



                “Магадгүй  тэд  өвчинөө  дийлэхгүй  болохоор  гарч  ирж  чадахгүй
                байгаа ч юм уу,” гэж Жэйна  хариулаад, “Артас, ядаж бид очиж  үзэх
                хэрэгтэй.  Тэдэнд  бидний  тусламж  хэрэгтэй  байж  болно!”  Артас
                хүмүүс  рүүгээ  хальт  харав.  Тэд  тахлын  золиос  болсон  хүмүүстэй
                байшин  руу  явж  орох  бодолгүй  мэт  санагдлаа,  тэр  ч  гэсэн  өөрөө

                үүнийг хүссэнгүй. Гэсэн ч Жэйнагийн зөв. Энэ байшингуудад түүний
                хүмүүс, түүний ард олны нэг хэсэг байгаа. Тэрээр тэднийг хамгаална
                гэж андгай тангараг өргөсөн. Тиймээс тангарагын дагуу ард олныхоо
                төлөө хаа ч, юу ч тохиолдсон хийх болно.



                “Алив  урагшаа,”  хэмээн  тэр  тушаагаад,  гараа  урагш  савж  бүгдийг
                уриалав. Түүний хажууд байсан Жэйна ч бас дагаж хөдлөлөө. “Үгүй
                ээ, чи эндээ үлд.” гэхэд,


                Жэйна  хоёр  хөмсгөө  байдгаараа  өргөж,  гайхширсан  царайгаар  “Би
                чамд урьд нь хэлж байсан шүү дээ. Би жаахан эмзэг амьтан биш гэж,
   132   133   134   135   136   137   138   139   140   141   142