Page 129 - Артас Лич хаан
P. 129
тэднийг мөшгиж намнасан, гэсэн ч тэд гурван хүнийг золиослож
амжсан.”
Жэйна үргэлж л анхааралтай сонсдог шигээ сайн сонсож байлаа,
зөвхөн чихээрээ биш, Артасын хэлж байгаа үг бүхнийг бүх сэтгэл
санаагаараа төвлөрөн сонсоно. Түүний өөрийнх нь үгэнд төвлөрсөн
царайг харсан Артас, Ариун Гэрэл минь тэр яагаад ийм хөөрхөн юм
гэж бодов.
“Оркууд өөрсдийн ад чөтгөртөө өргөл барьж байгаа гэж хэлсэн.
Үүнийгээ тэд ялихгүй жаахан барьц гэж байсан--тэгэхээр тэд илүү
ихийг хүсч байгаа нь ойлгомжтой.”
“Антонидас бас энэ тахлыг далдуураа ид шидтэй холбоотой гэж бодож
байгаа,” гэж Жэйна бувтнаад, “Хэрэв энэ хоёрын хооронд ямар нэг
холбоо байгаа бол, гэхдээ л тэднийг буцаж хуучин ад чөтгөрүүдээ
шүтдэг болсон гэхээр урам хугармаар юм. Магадгүй нэг л овог
байлгүй.”
“Магадгүй-- эсвэл тийм ч байх.” гээд Артас Траллыг дэвжээн дээр
хэрхэн тулалдаж байсныг санаж, бас сүүлчийн тулааны тэр навсархай
оркууд хэрхэн сайн тулалдсаныг бас саналаа. “Бид эрсдэл гаргаж
болохгүй. Хэрэв манай хүмүүс рүү дайрах юм бол, манайхан тэднийг
бүгдийг нь ал гэсэн тодорхой тушаалтай байгаа.” Энэ зуур Артас
Утерын бууж өг гэсэн сануулгын хариуд оркын удирдагчийн илгээсэн
хариултыг хараад өөрт төрсөн уур хилэнг эргэн санав. Хэлэлцээр
хийхээр явуулсан хоёр хөлөг баатрыг алж, морьдыг нь эзэнгүй
буцаасан нь үггүй бөгөөд хэрцгий бас ойлгомжтой хариулт байлаа.
“Очоод тэднийг бүгдийг нь хүйс тэмтэрчихье л даа, муусайн
зэрлэгүүдийг!” хэмээн Мөнгөн Гарт Бүлгэмд элсэхэд анх өгсөн
зэвсэгээ гэрэлтүүлэн чанга дуугаар орилсон билээ. Хэрэв тэр үед Утер
түүнийг хориглон, мөрөн дээр нь гараа тавьж тайлбарлаагүй бол
Артас тэр даруй хамаг хурдаар дайран орох байсан.
“Санаж яв, Артас,” гэж Утер тайван хоолойгоор хэлээд, “бид паладин.
Өс хонзон бидний хийх зүйлийн нэг хэсэг болох ёсгүй. Хэрэв бид