Page 124 - Артас Лич хаан
P. 124

бололтой.  Миний  бодлоор  саяхан  гарсан  “тахал”  түүнийг  ингэж
                бодоход хүргэсэн байх.”


                “Тахал аа?” хэмээн Жэйна гайхан асуухад,


                Антонидас  санаа  алдаад  мориноосоо  буун  мориныхоо  хондлой  дээр

                нөхөрсөгөөр алгадаж жүчээ рүү нь явуулав. Морь нь нэг цоройгоод
                дуулгавартай  нь  аргагүй  агтчин  хүлээж  буй  жүчээ  рүү  шогшив.
                Өвгөн  Архимаг  шавь  руугаа  гараа  сунгахад  Жэйна  урагш  ойртож
                мойногшсон  урт  гарыг  нь  атгалаа.  “Нийслэл  Хот  руу  хэдэн  элч
                илгээсний чи санаж байна уу.” гээд


                “Оркуудтай  холбоотой  асуудал  байсан  шиг  санагдаж  байна.”  хэмээн

                Антонидас  бодол  болон  бувтнав.  Хэсэг  хормын  дараа  тэр  хоёр
                Антонидасын  хувийн  өргөөнд  хүрч  ирлээ.  Жэйна  энэ  газарт  их
                дуртай,  эндэхийн  энгийн  байдал,  хаа  сайгүй  хөглөрөх  бичиг  цаас,
                илэг болон ширний үнэр бас бэхний үнэр, дээр нь сууж хичээл хийхэд

                урамтай  хуучны  хийцтэй  сандлууд,  ёстой  л  нэг  сурч  мэдэхэд
                зориулагдсан  сайхан  орчин.  Өвгөн  түүнийг  сандал  дээр  суу  гэж
                дохиод  урт  тахийсан  хуруугаар  шилэн  аяга  авч  хоёр  биендээ  өтгөн
                шүүснээс хийв.


                “Тиймээ, оркын тухай хэлэлцэж байсан, тиймээ, гэтэл манай элч нар

                илүү том заналхийлэл байж болзошгүй хэмээн таамаглаж байна.”


                “Оркын  Хордегоос  илүү  том  заналхийлэл  гэнэ  ээ?”  хэмээн  Жэйна
                гараа сунган алтан шингэнээр дүүргэсэн болор цомыг авч алган дээрээ
                өнхөрүүлэв.


                “Оркуудыг зөвтгөх шалтгаан байгаа. Өвчинг харин зөвтгөж болохгүй.

                Умард  нутагт  том  тахал  тархсан  тухай  тайлангууд  ирэх  боллоо.  Энэ
                асуудал  дээр  Кирин  Тор  онцгой  анхаарал  хандуулах хэрэгтэй  гэж би
                бодож байна.”


                Жэйна  өтгөн  шүүсээ  шимэнгээ  хөмсгөө  зангидан  түүнийг  харав.
                “Өвчинг ихэвчлэн шидтэнгүүд биш хуврагууд эмнэдэг. Хэрэв--
   119   120   121   122   123   124   125   126   127   128   129