Page 122 - Артас Лич хаан
P. 122

алга  болсон.  Түүний  алга  болсон  шалтгааныг  илрүүлэх  ажил  аль
                хэдийн  Жэйнагийн  өөрийгөө  сатааруулах  нэг  судлагдахуун  болсон

                байлаа.


                Энэ  явдалтай  холбоотой  баримтгүй  элдэв  цуурхал,  эмх  замбараагүй
                маргаан ихээр гарч байсан ч ид шидийн хотоос гадуур өөр бусад үйл
                явдлууд  өрнөсөөр  байлаа.  Жэйнагийн  баттай  олж  мэдснээр
                Дарнхолдоос  оргосон  Тралл  хэмээх  орк  өөрийгөө  шинэ  Хордегийн
                дайнч  удирдагч  хэмээн  зарлаж,  хорих  лагеруудыг  довтлон  баригдсан

                оркуудыг  чөлөөлж  байгаа  гэсэн  мэдээлэл  байв.  Удалгүй  Дарнхолд
                өөрийгөө өргөмжилсэн энэхүү дайнч удирдагчийн гарт үнсэн товрог
                болсон  байлаа.  Хотыг  хүмүүст  төдийлөн  сайн  мэдэгдээгүй  нууцлаг

                шидээр  нураасныг  Жэйна  эртний  оркын  бөөгийн  ид  шид  гэдгийг
                гадарлаж байв. Хорих лагеруудын эзэн Блекмүүр ч бас амь үрэгдсэн,
                яаж  ч  бодсон  түүний  төлөө  харуусах  хэн  ч  байсангүй.  Энэ  шинэ
                Хорде өөрийнх нь хүмүүст юу авчирах бол хэмээн сэтгэл түгших зуур
                Жэйна  хорих  лагеруудыг  алдсандаа  харамсахгүй  байв,  харамсах

                шалтгаан ч байсангүй.


                Нэгэн  үл  таних,  ууртай  мэт  дуу  хоолой  чихэнд  нь  хүрч,  Жэйна
                гайхширан огцом зогсож ер бусын дуутай хүний юу гэхийг чагнав.


                “Би Теренаст хэлснээ таньд хэлж байна. Ард олон тань өөрсдийн газар

                нутаг  дээрээ  хоригдол  шиг  байна.  Би  таньд  давтан  хэлье--хүн
                төрөлхтөн  мөхлийн  ирмэгт  ирээд  байна.  Харанхуйн  сүүдэр  эргэн
                ирлээ,  бүх  дэлхийгээр  дайны  гал  дүрэлзэх  болно!”  гэсэн  эрэгтэй
                хүний  цуурайтсан,  хүчирхэг  хоолой  байлаа  харин  хэн  гэдгийг  нь
                Жэйна таньсангүй.



                “Аах,  одоо  би  чамайг  хэн  болохыг  мэдлээ.  Чи  чинь  Хаан  Теренасын
                сүүлчийн  захиандаа  бичсэн  байсан  хэрмэл  зөнч  байх  нь.  Би  ч  гэсэн
                Теренасаас  дутуугүй  чамаас  залхаж  байна.”  хэмээн  үл  таних  хүнд
                хариулах  нөгөө  хүн  нь  Антонидас  байлаа.  Харийн  хүн  түүнийг

                нилээн шахаж байгаа ч Антонидас ердийнхөөрөө их тайван байх аж.
                Жэйна  тэдэнд  анзаарагдахаасаа  өмнө  болгоомжтойгоор  холдон  одож
                болох  байсан  ч  Артасыг  дагаж  харанхуй  шөнөөр  оркын  лагерыг
   117   118   119   120   121   122   123   124   125   126   127