Page 123 - Артас Лич хаан
P. 123

үзэхээр явж байсан тэр сониуч зан нь хатгаж өөрийгөө үл үзэгдэгч
                болгоод  улам  чих  тавин  тэдний  яриаг  чагнав.  Тэрээр  чимээгүйхэн

                ойртож,  тэднийг  хоёуланг  нь  харлаа,  Антонидасын  их  л  ёжтойгоор
                “зөнч” гэж дуудсан эхлэж ам нээсэн хүн хар өдөөр чимсэн нөмрөг,
                юүдэнтэй хүнийг, харин багшийгаа морин дээрээ мордсон байгаагаар
                олж  харав.  “Теренас  чиний  зөгнөлийн  хариуг  шулуухан  өгсөн  шиг
                санагдах юм.”


                “Чи  хаанаас  илүү  ухаалаг  байх  ёстой!  Ертөнцийн  төгсгөл  ойрхон

                байна!”


                “Би чамд өмнө нь хэлсэн, би ийм утгагүй яриа сонсмооргүй байна.”
                гэж Антонидас хэлээд урт цагаан сахлаа илэн, тоомжиргүйхэн тайван
                царайгаар  зөнчийг  нэг  хараад  харцаа  өөр  тийш  чулуудлаа.  Жэйна

                багшийнхаа ийм хоолойгоор ярьдагийг мэддэг байлаа.


                Зөнч хэсэг зуур дуугаа хурааснаа, санаа алдаж, “Тэгвэл би энд цагаа
                дэмий үрж байгаа юм байна.” гээд,


                Жэйнаг  нүдэндээ  ч  итгэж  амжихаас  өмнө  харийн  хүн  дүрсээ
                бүртэлзүүлэн, биеэ агшааж, дороо нэг эргээд зогсож байсан газраа том
                хар шувуу болж хувирав. Хар шувуу бухимдалтайгаар гуагчаад дороо
                дэгдэн далавчаа дэлгэж нисэн одов.



                Антонидас бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцогч хар шувууг дагуулан
                тэнгэр  өөд  ажиглаад,  алга  болж  буй  жижигхэн  цэг  болтол  нь  нүдээ
                онийлгож  ширтсэний  эцэст,  “Жэйна,  чи  одоо  гарч  ирж  болно  оо.”
                гэхэд,


                Балмагдсан  Жэйна  хоёр  хацар  нь  улайсаар,  сөрөг  шившлэг  хийж,

                сүүдэрт  ууссан  өөрийн  биеийг  гаргаж  ирэв.  “Яриаг  чинь  сэм
                чагнасанд өршөөгөөрэй, Багшаа, гэхдээ--”


                “Энэ бол чиний төрөлхийн сониуч зан, охин минь. Би чиний энэ занд
                дуртай,”  хэмээн  Антонидас  хэлээд,  бага  зэрэг  инээд  алдаж,  “Энэ
                солиотой  амьтан  ертөнцийн  төгсгөл  ойрхон  байна  гэж  итгэсэн
   118   119   120   121   122   123   124   125   126   127   128