Page 119 - Артас Лич хаан
P. 119
оркуудтай адилгүй, хуучны дайнч шинжээ хадгалсан цөөн хэд бий.
Хэрэв Тралл тэднийг олж, юу мэддэгээ тэд нарт заавал бидэнд маш
тусгүй зүйл болох нь гарцаагүй.”
Артас биеэ цэхлэн суугаад, “Тэр тэгэхийг л хүсч байгаа байх… “Юу ч
болсон бай, би Утертэй шаргуу бэлтгэл хийж байгаа.” хэмээв. Үнэхээр
тэр бэлтгэлээ сайн хийж байгаа. Тэрээр яагаад Жэйнатай харьцаагаа
таслан өөрийгөө бэлтгэл сургуулилтаар нухлах болсныг бусдад ч,
өөртөө ч тайлбарлаж чадахгүй байлаа. Тэрээр Жэйнаг мартаж, ухаан
санаагаа сатааруулахын тулд биеэ хөндүүрлэж, хөдөлж чадахаа
больтлоо тулалдаж, өөрийгөө туйлдуулдаг байлаа.
Үүнийг л тэр хүссэн шүү дээ, үгүй гэж үү? Жэйна түүний ой тойноос
арилашгүй мэт л байв. Тэр зөвхөн түүний халуун дулаан
энхрийлэлийг хүсч шөнөөр сэрдэг юм бол, үл дуусах мэт
шаналалтайгаа бас өөртэйгээ тэмцэж хонодог болов? Түүнтэй
өнгөрөөсөн үе мөчийг санан дурсаж, хөдөлгөөнгүй хэвтэн,
чимээгүй бясалгалд автаж өөрийгөө сатааруулахыг оролдоно.
Магадгүй тэр Ариун Гэрлийн энергийг өөрт хэрхэн шингээж,
хуваарилахыг махран сурвал түүнийг тархинаасаа авч хаяж болох
байх. Харьцаагаа тасласан охиныг би яагаад мартахгүй байна…хэмээн
бодол болсноо,
“Тэгвэл бид хэрмэл оркуудыг хайж олох хэрэгтэй. Тралл тэднийг
олохоос нь өмнө олцгооё.”
Теренас толгой дохиод, “Утер чамайг бэлтгэлээ бүх хүчээрээ хийж
байгаа гэсэн, бас тэр өөрөө ч чамайг ахиц гаргаж байгаад сэтгэл
хангалуун байх шиг байна лээ.” гэлээ. Теренас шийдвэрээ гаргав. “Тун
сайн байна. Утерт очиж хэл, эрэлд гарах бэлтгэлээ базаа. Жинхэнэ
тулааны амтыг үзэх цаг чинь болсоон.” гэхэд,
Баясаж хөөрсөн Артас дуу алдан хашгирах ёстой байсан ч сэтгэл
хөдлөлөө арай гэж дарав. Эцгийнхээ сэтгэл түгшсэн царайд гэнэт
тодрох баяр бахархлын үл ялиг инээмсэглэлийг харж дахин нэг удаа
биеэ барив. Бослого гаргаж мэдэх муусайн ногоон арьст зэрлэгүүдийг