Page 115 - Артас Лич хаан
P. 115
Артасын гаран дээр мэдээгүй тогтож байв. Артас гарыг нь маш
чангаар атгаж,
Жэйна, тэгэлдээ. Ойлгоорой--Намайг юу ч гэсэн чи ойлгоно.
“Мэдээж, Артас.” хэмээн далд бөгөөд нэг өнгийн хоолойгоор
хариулаад, “Бид үргэлж найзууд байх болно, чи бид хоёр.”
Түүний байгаа байдал, цочирдсон царай, хүчлэн гаргаж буй дуу
хоолой бүгдээс охины шаналал илэрхий байлаа. Харин Артас түүний
хариултанд санаа амарсан мэт охин руу дөхөж өөртөө наахад өвдөг
нь үл ялиг салгалж байгааг мэдрэв. Бүх юм сайхан болж байсан
юмсан. Одоохондоо энэ явдал түүнийг жаахан сэтгэлээр унагах байх,
гэсэн ч тэр удахгүй ойлгоно оо. Тэд бие биенээ эртнээс сайн мэднэ.
Тун удахгүй түүний зөв байсныг охин ойлгох болно.
“Бид --үүрд хагацахгүй ээ. Ердөө л одоохондоо гэж би хэлэх гээд,”
гэж хэлээд тайлбарлах хэрэгтэйг ухаарч, “Ердөө л одоохондоо. Чи
эрдэм номоо сурах хэрэгтэй--Би нилээн садаа боллоо. Антонидас
магадгүй надад дургүйлхэж байгаа байх.”
Охин юу ч хэлсэнгүй.
“Ингэсэн нь дээр. Магадгүй нэг л өдөр бүх юм ондоо болж, бид дахин
эхнээс нь эхлэж болно. Би чамд--үгүйдээ биш ээ.”
Артас охиныг өөр рүүгээ шахаж тэврэв. Охин хэсэг зуур чулуу шиг
хөшүүн байснаа түгшихээ больж Артасыг тэвэрдэг шигээ хоёр гараар
ороон тэвэрлээ. Тэд их удаан тэврэлдэн зогсов. Артас яг л охины
хэлснээр хүүхдүүд нь ч бас эргэлзээгүйгээр ийм л шаргал үстэй
төрөх болно хэмээн охины гэгээлэг хонгор шаргал үсэнд хацраа нааж
зогсоно. Тиймээ, гарцаагүй хонгор шаргал үстэй хүүхдүүд гарах
болно.
“Би энэ бүхнийг дуусгамааргүй байна,” гэж тэр намуухан хэлээд, “Би
зүгээр л--” гэхэд,