Page 116 - Артас Лич хаан
P. 116

“Зүгээр ээ, Артас. Би ойлгож байна.”


                Артас охины мөрөн дээр гараа тавиад, нүд рүү нь эгцлэн харж арагш

                хөлөө тавиад, “Үнэхээр ойлгож байна уу?”


                Охин  үл  ялиг  инээвхийлээд,  “Үнэнээсээ  асууж  байна  уу?  Үгүй  ээ.
                Гэхдээ зүгээр. Ийм юм болох л байсан. Би мэдэж байсан.”


                “Жэйна, Энэ зөв гэдгийг л би мэдмээр байна. Бид хоёрын аль алинд
                нь.”


                Би үүнийг балламааргүй байна. Би энэ бүхнийг баллаж болохгүй.


                Охин  толгой  дохив.  Охин  гүнзгий  амьсгаа  аваад  биеэ  цэхлэн  түүнд

                жинхэнэ  инээмсэглэл  бэлэглэлээ,  үнэндээ  энэ  нь  зүрх  зүсэм  инээд
                байлаа.  “Алив,  нааш  ир  Хун  Тайж  Артас.  Чи  одоо  найзыгаа  баярт
                хүргэж өг.” гээд гараа сугадуулахаар өглөө.


                Теренас үдшийн турш түүнийг сонин сонин ажиглаж байсан хэдий ч
                Артас тэр үдшийг яаж ийгээд аргалж өнгөрөөлөө, Жэйна ч мөн адил.

                Тэрээр  өөрийн  шийдвэрийг  эцэгтээ  хэлэхийг  хүссэнгүй,  цаг  нь
                болоогүй.  Энэ  шөнө  сэтгэлд  түгшүүртэй,  нэг  л  гунигтай  байлаа,
                бүжгийн  завсарлагаанаар  Артас  цонхоор  цасан  хунгар,  саран  туссан
                хөлдүү нуурыг  хараад өвөл  яагаад юм бүхэн  ийм  уйтгартай  болдог

                байна аа гэж гайхширав.


                Дэслэгч  Генерал  Аеделас  Блекмүүр  гэнэтийн  зочид  болох  Хаан
                Теренас  болон  Хун  Тайж  Артас  нарт  төдийлөн  дуртай  биш  байгаа
                санагдана.  Тэрээр  болдогсон  бол  нүд  хариулж  байгаад  энэ  хоёроос

                зугтаах юмсан гэх мэт цөхрөнгөө барсан аястай харагдана.


                Он  цаг  түүнд  ширүүн  хандсан  бололтой,  бие  бялдарын  хувьд  ч
                доройтож,  хувь  заяа  ч  бас  түүнтэй  тооцоо  бодсон  мэт  харагдана.
                Түүнийг  цагтаа  царайлаг,  жавхаалаг,  ирмүүн  цэргийн  дарга  байсан
                хэмээн  олонтаа  дуулсан  ч  нүдээр  хараагүй  болохоор  жин  нэмсэн

                одоогийн төрхнөөс нь түүний залуу насыг ургуулж бодохыг хичээнэ.
                Залуу сайхан нас нь нэгэнт үгүй болжээ. Блекмүүрийн үс нь цагаан
   111   112   113   114   115   116   117   118   119   120   121