Page 113 - Артас Лич хаан
P. 113
“Чи… яг л цагаан лаа шиг болчихож,” гэж тэр арай гэж хэлээд, “Цав
цагаан бас шаргал.” гээд, нүүрнийх нь урдуур унжсан хэсэг үсэнд
хүрч, хуруун завсраараа илээд, хуруундаа ороож эхлэв.
Охин инээд алдаж, хүчтэй хөхрөөд, “Тиймээ,” гээд инээд алдсаар
Артасын гэгээлэг хонгор үсэнд мөн адил хүрч, “хүүхдүүд маань мөн
л шаргал үстэй байх байхдаа.”
Артас хөшсөн мэт хэлэх үггүй болсноо,
“Жэйна--чи--”
Охин инээд алдаж, “Үгүй ээ. Арай болоогүй л дээ. Гэхдээ хоёулаа
хүүхэдтэй болно гэж бодоход болохгүй юм байхгүй.”
Хүүхдүүд. Энэ үг түүнийг дахин аянга мэт цохиж, сонин байдалд
орууллаа, яг ямар байдалд гэдгийг нь тайлбарлахад хэцүү.
Түгшүүртэй ч юм биш бас таатай ч юм биш. Охин тэдний дундаас
гарах хүүхдүүдийн тухай ярьж байлаа. Түүний бодол санаа ирээдүй
рүү алдуурч, ирээдүйд Жэйнаг эхнэрээ болгосон, хүүхдүүд нь ордонд
өсөж торниж, эцэг эх нь бурхан болсон, тэрээр өөрөө эзэн хаан болж,
хааны титэм толгой дээр нь байгаагаар төсөөллөө. Тэрээр энэ
бүхнийг тэсвэрлэшгүйгээр хүсч байлаа. Түүнд Жэйнаг хажуудаа
байлгах, шөнийн турш түүнийг тэвэрч, сарнайн анхилга мэт амт
үнэрийг нь таалж, хонх шиг ариухан хонгор инээмсэглэлийг чагнаж
хэвтэхийг хүслээ.
Түүний бүх юм түүнд таалагддаг--
Харин тэр энэ бүхнийг үгүй хийвэл яах вэ?
Энэ мөчийг хүртэл энэ бүхэн хүүхдийн тоглоом байсныг гэнэт мэдсэн
тул аймшигтай санагдлаа. Том хүн болсон байна гэж бодох аймшигтай
байв. Тэдний тоглоом илүү насанд хүрсэн хүмүүсийн шинжтэй
болсныг эс тооцвол Жэйнаг жаахан байхаас нь эхлэн одоо хүртэл
дассан найз нь хэмээн бодож үзлээ. Гэсэн ч түүний сэтгэлд ямар нэг
юм гүнзгий шигдсэн байлаа. Нээрээ, жинхэнээсээ ирээдүйд ийм