Page 109 - Артас Лич хаан
P. 109

“Артас,” хэмээн охины хэлэх нь зөвхөн түүний нэрийг хэлж буй биш
                харин  энхрийлэл  гуйх  мэт  зөөлөн  мэгшээд  хоёр  гараар  толгойг  нь

                барьж залууг дахин үнслээ. Залуу охиныг хүссэндээ толгой нь эргэх
                мэт  болж,  хөл  дээрээ  ч  тогтохгүй  гуйвмаар  санагдав.  Энэ  үед  охин
                гэнэт арагш ухармагц залуу арай л гэж тэнцвэрээ оллоо. Охин зөөлөн
                чийглэг  бас  бүлээхэн  болсон  уруулаа  хөдөлгөж,  “Би….  Бид  үүнд

                бэлэн гэж үү?” хэмээн шивнэлээ.


                Артас  хуумгайдуу  хариулсан  ч  охин  үнэндээ  юу  асууж  байгааг  тэр
                мэдэж байлаа. Тэрээр зүрх сэтгэлд нь хоногшсон энэ охиныг хүлээн
                зөвшөөрөхөд одоогийнхоос илүү бэлэн байж чадахгүй. Тэрээр хайр

                татам  Таретаг  өнгөрүүлж  чадсан  ч  тэрээр  түүний  үгүй  гэж  хэлсэн
                анхны  охин  байгаагүй.  Мөн  Артас  энэ  тал  дээр  Жэйнаг  өөрөөс  нь
                илүү туршлага муутай гэдгийг ч мэдэж байлаа.


                “Чи бэлэн бол би бэлэн,” гэж сөөнгөдүү хоолойгоор шивнээд түүнийг
                дахин  үнсэхээр  бөгтийхдөө  бодол  болж  хөмсгөө  өргөсөн  нөгөө
                танил  болсон  охины  царайг  харав.  Бодол  болсон  энэ  царайг  чинь

                үнсэлтээрээ  үгүй  хийнэ  би  гэж  өөртөө  амлаад  охиныг  ор  руу
                хэвтүүлэв. Чиний санааг зовоосон бүхнийг би үүрд арилгана.


                Удалгүй  бургасан  хүн  шатаж  дуусан  гадаах  галын  гэрэл  бүүдийхэд,
                амгалан нойрсож буй Жэйнагийн царайн дээр сарны хөх цагаан туяа

                тусч, хажууд нь сэрүүн хэвтэх Артас түүний галбирлаг биеийг нь илж,
                энэ бүхэн цаашдаа яах бол гэж бодохын хажуугаар энэ агшинд ингэж
                хэвтэхдээ хамгаас аз жаргалтай байгаагаа мэдэрч байлаа.


                Түүнд салахыг хүсч байгаа гай зовлон байгаагүй учраас тэр бургасан
                хүн рүү модны мөчир шидэж дотроо залбираагүй. Одоо ч гэсэн түүнд

                тэгэх хэрэг байхгүй хэмээн бодоод биеэ урагш шахаж охиныг үнсэв.
                Жэйна сэрж зөөлөн санаа алдаад хацрыг нь илж,


                “Хэн ч чамайг юун дээр ч үгүйсгэж чадахгүй бололтой,” хэмээн анх
                удаа  үнсэлцсэн  тэр  өдрийн  хэлсэн  үгийг  давтан  хэлээд,  “би  л  лав

                үгүйсгэж чадахгүй юм байна.” гэв.
   104   105   106   107   108   109   110   111   112   113   114