Page 106 - Артас Лич хаан
P. 106

Нар  дөнгөж  жаргаад  байлаа.  Үд  өнгөрснөөс  хойш  хүмүүс  цугларч
                эхлэв. Зарим нь бүр зугаалганы хүнс авчирч, намрын сүүл өдрүүдэд

                Тирисфалын  толгод  дээр  ургац  хурааж  шаргуу  ажилласан  алжаалаа
                тайлж цэнгэхээр бүрэн бэлтгэгдсэн байгаа нь илт байв. Олон хүн нэг
                газар цуглахад маргаан үймээн гарч болзошгүй хэмээн харуулууд тал
                талд  байрлалаа  олж  зогссон  байх  ч  Артас  бэрх  юм  болно  гэж  огт
                төсөөлөхгүй  байлаа.  Түүнийг  цэрэг  цамц,  богино  өмдтэй,  баян

                намрын  өнгөтэй  нөмрөг  өмсөн  ордноос  гарч  ирэхэд  цугласан  олон
                уухайлан  алга  ташиж,  баярын  уур  амьсгал  оруулав.  Хун  тайж  хэсэг
                зогсож,  цугласан  олон  руу  даллан  мэндчилж,  алга  ташилтанд  нь
                хариулаад, харцаараа Жэйнаг олж түүн рүү гар сунгав.


                Охин  бага  зэрэг  гайхширан  инээмсэглэхэд  цугласан  олон  охины

                нэрийг,  араас  нь  хан  хүүгийн  нэрийг  бүрий  унаж  буй  тэнгэрт
                цуурайттал  уухайлцгаав.  Артас  Жэйна  хоёр  аварга  том  бургасан
                мануухай  руу  дөхөж  өмнө  нь  очиж  зогсов.  Артас  гараа  өргөж
                цугласан олныг чимээгүй болгоод,


                “Нутаг  нэгт  ах  дүү  нараа,  та  бүхнийг  энэ  жилийн  хамгийн  хүндтэй
                оройг  хамтдаа  тэмдэглэхийг  урьж  байна--энэ  бол  бидний  дундаас

                одсон ах дүү нараа дурсах орой. Энэ орой өөр юунд ч бүү санаа зов.
                Бид  өнгөрч  буй  жилийг  бэлэгдэж  энэ  бургасан  мануухайг  шатааж,
                тариачид ургац хураасан талбай дээр өөрсдийн мануухайг шатаагтун.

                Үнс  нь  газар  шороог  тэтгэж,  энэ  ёслол  бидний  сүнсийг  тэтгэг.  Энэ
                үдэш  ийм  олон  хүн  цугласныг  харах  сайхан  байна.  Бургасан
                мануухайг  шатаах  нэр  хүндтэй  үүргийг  би  Хатагтай  Жэйна
                Проудмуурт шилжүүлж буйдаа туйлаас таатай байна. ”


                Жэйнагийн  нүд  нь  орой  дээрээ  гарч  хэлэх  үггүй  болов.  Артас  түүн

                рүү эргэж хараад бах нь ханасан мэт шүдээ ярзайлган инээд алдаад,


                “Тэр  бол  дайны  баатар  Адмирал  Даелин  Проудмуурын  охин  бөгөөд
                өөрийн  эрмэлзлээр  хүчирхэг  шидтэн  болохоор  шаргуу  суралцаж
                байгаа. Шидтэнгүүд галын эзэд болохоор түүнийг энэ үдэш бургасан

                хүнийг  шатаах  хамгийн  тохиромжтой  хүн  гэж  үзлээ.  Та  нар  санал
                нэгтэй байна уу?” гэхэд,
   101   102   103   104   105   106   107   108   109   110   111