Page 101 - Артас Лич хаан
P. 101
Жэйна Артас өөд хальт хараад доод уруулаа хазлав. Артас ч мөн адил
Жэйнагаас дутуугүй айж сандарсан харагдах ч тэр даруй инээмсэглэн,
Жэйнаг тэвэрсэн чигээрээ Каел’тас руу харж,
“Та их өгөөмөр юм, Каел,” гэж хэлээд, “Баярлалаа.” хэмээн үгээ
дуусгав.
Хэсэг зуур, тэрээр Каелыг өөр рүү нь дайрах нь гэж бодов. Уурлаж,
цочирдсон байгаа нь элфийн шидтэнгийн нүднээс тод харагдана.
Тэрээр хүнтэй харьцуулшгүй хүчирхэг, түүний эсрэг ямар ч боломж
байхгүй гэдгээ Артас мэдэж байлаа. Гэсэн ч тэрээр харцаа
доошлуулсангүй элфийн хун тайжын өөдөөс нь эгцлэн ширтсээр
байв. Каел’тас нударгаа зангидан зогссон газраа хөдөлгөөнгүй
зогссоор байлаа. Гэнэт,
“Чи түүнээс ичээ юу, Артас?” хэмээн Каел’тас хоолойгоо дарах мэт
зууран хэлэв. “Түүнийг бусдаас нууж, түүний тухай хэнд ч
мэдэгдэхгүй байвал чиний сонирхлыг илүү татна гэж бодоо юу?”
Aртас нүдээ онийлгон, “Би түүнийг нуугаагүй. Элдэв цуурхал
тарахаас болгоомжилж байна гэж бодсон юм,” хэмээн аяархан хэлээд,
“Юу болдогийг чи мэднэ шүү дээ, Каел, мэдэхгүй юу? Хэн нэгэн нэг
юм хэлнэ, дараа нь юу болдгыг чи мэднэ, тэгээд л бүгд л цуурхаж
эхлэнэ. Би түүнийг, нэр төрийг нь хамгаална. Би өөрийнхөө-- ”
“Хамгаалах аа?” хэмээн түүний үгэнд уурссан Каел’тас өндөр
дуугаар эсэргүүцэж, “Хэрэв… үнэхээр л чи түүнийг боддог юм бол
яагаад түүнтэй ил тод уулзаж, учирч болдоггүй юм? Эр хүн шиг.”
гэхэд, Артас Жэйна руу харж, уур нь сарнин шаналсан
бодлогошронгуй царайгаар солигдов. Дараа нь хэлэх үггүй болж
Каел’тасаас харцаа холдуулж Жэйна дээр буулгав. Жэйна доош харав.
“Би та хоёрын болзоонд саад болчих шиг боллоо. Битгий ай, би юу ч
хэлэхгүй.” гээд,
Ууртайгаар шуухтинаад жигшсэн мэт номыг нь Жэйна руу чулуудав.
Ном нь ямар ч хэрэггүй хог мэт Жэйнагийн өлмий дор түс хийтэл
унаж, энэ дуунд нь Жэйна цочиж хөлөө татав. Ингээд Каел улбар