Page 100 - Артас Лич хаан
P. 100

дэргэд ном хайж буй мэт чухал царай гарган Жэйнаг хүлээж зогсоно.
                Жэйна  удахгүй  галын  шившлэг  хийх  өрөөнөөс  гарч  ирэх  ёстой;

                гайхалтай  нь  Жэйна  огт  санаанд  оромгүй  зориг  гаргаж,  үл  ялиг
                ичингүйрэн  инээмсэглээд  “Би  гяндангийн  хажуугийн  усан  сангийн
                дэргэд  галын  шившлэгээ  давтаад,  энэ  хонгилоор  дамжиж  өрөөндөө
                очдог”  гэж  түүнд  хэлсэн  байлаа.  Түүний  ирэх  чимээг  Артасын  чих

                өөрийн  эрхгүй  танимхайрч,  зөөлөн  шаахай  өмссөн  охины  шалан
                дээр хөнгөн гишгэх нь сонсогдов. Залуу эргэж гартаа барьсан ном руу
                толгойгоо гудайлгах боловч нүднийхээ булангаар охиныг харна.


                Жэйна  ердийнхөөрөө  шавь  нарын  уламжлалт  өмсгөлтэй  байлаа.  Үс
                нь нарны туяа мэт туяарч, царайд нь дургүйцсэн биш харин хөмсөгөө

                зангидсан  гүн  төрх  ажиглагдана.  Охин  түүнийг  анзаараа  ч  үгүй
                байлаа. Артас тэр даруй номоо буцааж тавиад түүнийг холдохоос нь
                өмнө гүйцэж, гараас нь шүүрч сүүдэр рүү татаж оруулав.


                Тэрээр  энэ  хонгилд  эсвэл  хаанаас  ч,  хэзээ  ч  Артас  гэнэт  гарч  ирсэн
                цочдоггүй  бөгөөд  нэг  гараар  цээжиндээ  бөөн  ном  даруулж  барьсан

                байсан ч нөгөө гараар Артасын хүзүүг тэвэрч үнсэлдэв.


                “Сайн  уу,  миний  хатагтай,”  гэж  залуу  шивнээд,  хүзүүг  нь  үнсэж
                хацраараа хацрыг нь илбэв.


                “Сайн, харин чи сайн уу, миний хун тайж,” гэж охин хариу шивнээд,
                бүлээн амьсгаагаар арьсыг нь төөнөж, баяртайгаар санаа алдав.


                “Жэйна,”  гэх  гэнэтийн  нэгэн  хоолой  хажуунаас  гарч,  “чи  яагаад  --”

                гээд гацав. Тэд гэм хийсэн мэт хоёр тийш салж, гэнэтийн зочин рүү
                ширтлээ. Жэйна аяархан санаа алдаад, нүүр нь хэдэн өнгөөр улайж,
                “Каел…” гэхэд,


                Элфийн царай хачин болсноо нүүрний хувирлаа барих гэж өөрийгөө
                тайтгаруулах  боловч  нүдэнд  нь  тодрох  уур  хилэнг  нуухын  аргагүй.

                Тэрээр  ангайсан  эрүүгээ  арай  гэж  эвлүүлэн  “Чи  явахдаа  энэ  номоо
                орхичихлоо,” гээд нэг том боть өргөж, “Тэгээд би буцааж өгөх гээд
                чамайг дагаж явсан юм.”
   95   96   97   98   99   100   101   102   103   104   105