Page 95 - Артас Лич хаан
P. 95

“Болилдоо,  Жэйна.”  хэмээн  Артас  хөхрөөд,  “Хамгийн  хичээнгүй
                сурагч ч гэсэн хааяа хааяа амардаг юм. Өнөөдөр гадаа ийм гоё байхад

                чи гарч тархиа сэргээх хэрэгтэй.”


                “Би,” гээд уншлагын битүү өрөөнд биш гадаа цэцэрлэгт ном уншиж
                байна гэж хэлэх гээд гацмагч, Артас цаг алдалгүй,


                “Жаахан дасгал хийвэл толгой чинь илүү сайн ажиллах болно.” гээд
                модны сүүдэрт суусан охин руу гараа сунгав. Жэйна өөрийн эрхгүй
                инээд алдаж,


                “Артас  чи  нэг  л  өдөр  гайхалтай  хаан  болно  шүү.”  гэж  тоглонгуй

                хэлээд  гараа  өгөхөд  Артас  түүнийг  татаж  босголоо.  “Чамаас  ч
                татгалзах амаргүй юм. Магадгүй хэн ч чамаас зөрдөггүй байх.”


                Артас энэ үгэнд инээд алдаад, Жэйнаг мордох зуур морийг нь барьж
                өгөв.  Жэйна  өнөөдөр  богинохон  нимгэн  зотон  өмд  өмссөн  байсан

                тул урт даашинзтай хатагтай нар шиг хажуулдах биш шууд мордлоо.
                Артас морио цоройлгон янцгаалгаав.


                Жэйна түүний унасан морь руу хальт харц чулуудаж,--хээр гүү байна
                хэмээн  бодоод  хувь  заяаны  эрхээр  үрэгдсэн  түүний  хайртай  цагаан
                азаргыг  дурсаж,  “Ялагдашгүйн  талаар  гашуудлаа  огт  илэрхийлээгүй

                шиг  санагдлаа.  Надад  маш  харамсалтай  байна,”  гэж  зөөлөн  дуугаар
                хэлээд, үүлэн цаагуур наран орох мэт хамаг цоглог инээд нь ул мөргүй
                арилав. Бага зэрэг барайсан ч удалгүй дахин инээмсэглэл тодруулав.


                “Зүгээр  дээ,  гэхдээ  баярлалаа.  Одоо--  би  зугаалгын  хүнс  авсан,

                явцгаая. Өдөр барагдлаа!”


                Энэ  бол  нарны  туяа  зөгийн  бал  мэт  алтран  шаргалтсан  зуны  сүүл
                сарын гайхамшигт өдрүүдийн нэг бөгөөд Жэйнагийн насан туршдаа
                санаж дурсах өдөр байлаа. Артас хурд аван давхиулж байсан ч Жэйна
                туршлагатай морьтон тул ядах юмгүй гүйцэнэ. Залуу хун тайж охиныг

                хотоос зайдуу үзэсгэлэнт ногоон төгөл рүү дагуулан явна. Морьд нь ч
                бас салхи татуулан давхихдаа эзэд шигээ баясах мэт чихээ соотойлгон,
                байгалийн тансаг үнэрт хамраа томболзуулан довтолгоно.
   90   91   92   93   94   95   96   97   98   99   100