Page 92 - Артас Лич хаан
P. 92
Антонидас нарийхан гараа өргөж, олныг тайвшруулах мэт зөөлөн
дохиод, “Энэ бол хорих лагеруудыг хэн санхүүжүүлэх мөн лагерууд
үнэхээр хэрэгтэй юу гэдгийг нягтлах асуудал биш. Харин оркуудад
тусч буй энэ үхширэл, доройтол миний сонирхлыг илүү татаж байна.
Манайд үлдсэн оркуудын жаахан түүхийг судлаж үзэхэд тэд
хоригдсоноос болж ийм үлбэгэр болоогүй. Үүнийг өвчин гэхэд ч
итгэмээргүй, аз болоход энэ бидний хариуцах асуудал биш юм.”
хэмээн хэлэв.
Антонидас хэзээ ч хэрэггүй сул ярианд оролцдоггүй тул бүгд
мэтгэлцээнээ орхиж түүнийг анхааралтай чагнав. Жэйна гайхаж
хоцров. Оркуудын тухай багш нь анх удаа л амнаасаа үг унагаж байгаа
нь энэ байлаа. Тэрээр олуулаа цугласан энэ үеийг ашиглаж судлаж
мэдсэнээ хэлье хэмээн Антонидасын шийдсэнийг эргэлзээгүй мэдэж
байлаа. Артас Каел’тас хоёр хоёул хүрэлцэн ирсэн байхад түүний үг
Лордарон болон Куэл’таласаар салхи мэт тархана. Антонидас хэзээ ч
санамсаргүй зүйл хийдэггүй.
“Хэрэв энэ өвчин биш, бас хоригдсоноос шууд болоогүй юм бол та
үүнийг юу гэж үзэж байгаа юм, Архимаг? ” хэмээн Артас инээвхийлэн
хөгжилтэйгээр асуув.
Антонидас залуу хун тайж руу хандаж, “Миний ойлгож байгаагаар
оркууд үргэлж ийм цусанд улангассан адгуусууд байгаагүй. Кадгар
Гаронагаас юу олж мэдснээ надад хэлэхдээ--” гэтэл,
“Гарона гэнэ ээ? Тэр чинь Ллэйн Хааныг хөнөөсөн эрлийз мөн
байхаа?” хэмээн Артас огцом таслан хэлээд саяхан тодорч байсан
хөгжилтэй инээд нь ул мөргүй арилсан харагдана. “Ямар ч байсан бид
тийм амьтны хэлсэн үгэнд итгэж болохгүй гэж би бодож байна.”
Цугласан олон өөр хоорондоо шивэр авир хийж эхлэсэн тул
Антонидас дахин гараа өргөж тайвшруулаад, “Энэ мэдээллийг
түүнийг урвагч болохоос өмнө авсан юм,” гээд, “Бас үнэн гэдэг нь
бусад эх сурвалжаар ч батлагдсан.” Архимаг “бусад эх сурвалж”
гэдгээр юу хэлэх гэснээ далдлах гэсэн мэт үл ялиг инээмсэглээд, “Тэд
өөрсдийгөө ад чөтгөрт худалдаж, нов ногоон арьстай, ув улаан