Page 89 - Артас Лич хаан
P. 89

Оройн хоол их албан ёсны болж өнгөрлөө. Хун тайж Каел’тас болон
                Хун тайж Артасын нэг өдөр зэрэг ирсэн нь Кирин Торын албатуудыг

                багагүй  хөл  хөдөлгөөнд  оруулсан  байлаа.  Цайзын  дээд  давхарт
                тусгай  хүлээн  авалтанд  ашигладаг  том  зоогийн  танхим  байдаг  ба
                оройн хоолонд зочдыг энд хүлээн авлаа.


                Өрөөний  нэг  үзүүрээс  нөгөө  үзүүр  хүртэл  өөд  өөдөөсөө  харж
                хорин  дөрвөн  хүн  суух  аварга  том  модон  ширээг  дунд  нь

                байрлуулжээ.  Орой  дээр  нь  тод  гэрлээр  гэрэлтэх  лаатай  гурван  том
                лааны  дүүжин  суурь  байх  ба  тэдгээрийн  гэрэл  өрөөг  бүхэлд  нь
                бүдэгхэн  гийгүүлэхийн  зэрэгцээ  ширээн  дээр  илүү  тод  тусч  байв.
                Мөн  хана  дагуу  суурилуулсан  бадамлах  бамбарууд  өрөөг  нэмэлт

                гэрлээр хангаж, өрөөний хоёр талаар асаагаагүй бамбарууд ч ээлжээ
                хүлээн өлгөөстэй байна. Зарц нар түүртэлгүйгээр тавагтай хоол хүнс
                зөөж,  хурууны  үзүүрээр  дарс  аягалж  үйлчилнэ.  Зочдын  ард  лимбэ,
                ятга,  пийпаа  хослосон  сэтгэл  тайтгарам  аяыг  хүний  гараар  бус  ид

                шидийн хөгөөр тоглох нь чихэнд хоногшмоор сонсогдоно.


                Архимаг  Антонидас  ховорхон  харагддаг  шавийнхаа  хажууд  суужээ.
                Антонидас  өндөр,  нарийхан  туранхай  биетэй  болохоор  улам  өндөр
                болж  харагдана.  Урт  унжсан  сахал  нь  бараг  бүхэлдээ  цайж,  бараан
                гэхээс илүү саарал өнгөтэй болж, толгой нь хав халзан болсон ч нүд

                нь хурц, авхаалжтай хэвээрээ цоо ширтэх мэт харна. Түүний хажууд
                соргог нүдтэй, өндөр тэгш биетэй Архимаг Красус сууна. Красусын
                урт гэзэг лааны болон бамбарын гэрэлд улаан хар судалтай, мөнгөлөг
                өнгөтэй  болж  харагдана.  Уригдсан  зочдын  ихэнх  нь  өндөр  хэргэм

                цолтой  байлаа.  Яг  үнэндээ,  энэ  өрөөнд  Жэйна  л  хамгийн  доогуур
                хэргэм цолтой нь бөгөөд архимагийн жирийн нэгэн шавь байлаа.


                Жэйнагийн  гарал  үүсэл  гэвэл  энгийн  цэргийн  дарга  байж  байгаад
                хожим  нь  Адмирал  болсон  удирдагчийн  охин.  Хар  багаасаа  эцгээ

                дагаж цэргийн амьдралыг туулсан тул Жэйна сахилга бат, хүч чадал,
                сул  дорой  байдлын  тухай  хатуу  ойлголттой  болсон.  “Өөрийгөө  хэт
                үнэлэхээс илүү харин дутуу үнэлэх нь байж болшгүй алдаа,” хэмээн
                Даелин Проудмуур түүнд нэг удаа хэлж байжээ. “Хуурамч даруу зан
                хуурамч  нэр  төрөөс  илүү  хортой.  Юу  хийж  чадахаа  цаг  алдалгүй
   84   85   86   87   88   89   90   91   92   93   94