Page 84 - Артас Лич хаан
P. 84
хангалттай их идсэн ч гэсэн ямар нэг тэжээллэг юм хүссээр цадахгүй
хоцрох нь бий.”
Жэйна инээмсэглэв. Хун Тайж Каел’тас үргэлж юм бүхнийг түүний
таалалаар байлгах гэж хэт их хичээдэг байлаа. Жэйна түүнийг улам ч
их хичээлгэхийг хүснэ. “Далараны хурц шүүслэг алимнаас илүү
сайхан зүйлс бий,” хэмээн Жэйна зөвшөөрөв. Тэдний хооронд бие
биенээ юм хэлэхийг хүлээсэн дуугүй байдал ноёрхов, гадаах
үзэсгэлэнт орчин, нарны бүлээн гэрлийг эс тооцвол уур амьсгал
таагүйхэн байлаа. “Тэгэхээр, та түр хугацаагаар эргэж ирээ юу?”
хэмээн Жэйна гэнэт асуув.
“Тиймээ, Силвэрмүүн дэхь миний ажил нэг хэсэгтээ дууссан. Тиймээс
би нэг хэсэгтээ энд байна.” гээд тайвширсан мэт царайлаг төрхөөрөө
түүн рүү харангаа алимнаас дахин хазав. Жэйна бас л түүний өөрөөс
нь хариу хүлээх мэт харцыг ойлгож,
“Бид таныг эргэн ирсэнд таатай байна, Эрхэм Дээдэсээ,” гэхэд,
Тэрээр хуруугаа гозойлгон уруулаа хүртэл өргөөд, “Аа, би чамд
хэлсэн шүү дээ, намайг зүгээр л Каел гэж дуудвал надад арай дээр.”
“Намайг уучлаарай, Каел.”
Каел түүн рүү ширтэхэд, төгс төгөлдөр царайд нь хөнгөн гуниг
ажиглагдах шиг болсноо тэр даруй арилахад Жэйна хий юм харсан юм
болов уу хэмээн гайхшрав. “Хичээл сурлага чинь хэр сайжирч байна?”
гэхэд,
“Тун сайн байгаа,” хэмээн Жэйна хариулаад, ярианы сэдэв жаахан ч
гэсэн хичээл номтой холбоотой болж өөрчлөгдсөнийг ашиглан, “Харж
бай!” хэмээн тээр дээр модны мөчир дээр алим мэрж байгаа хэрэм рүү
хуруугаар зааж, амандаа шившлэг бувтнав. Шившлэг дуусмагц уг
хэрэм хонь болж хувираад, өөрийн шинэ төрхөндөө итгэж ядсан
инээдмийн төрх царайд нь тодорч, мөчир түүний жинг даалгүй
хугарахад доош унав. Тэр даруй Жэйна гараа сунган хэрэм-хонийг
агаарт тогтоож, аажуухан доошлуулсаар гэмтээлгүй газардуулав. Хонь