Page 82 - Артас Лич хаан
P. 82

Зургадугаар бүлэг


                Жэйна Проудмуур намуухан дуу аялан Далараны цэцэрлэгт гудамжаар
                зугаална. Тэр энд аль хэдийн найман жилийг өнгөрөөсөн боловч хот

                өөрийн гайхамшигт үзэсгэлэнгээ алдалгүй хэвээр хадгална. Энд бүх
                юм ид шид гаргана, түүний хувьд энэ ид шидийн далд нууц эндэхийн
                юм бүхэнд шингэсэн тэр тансаг, анхилуун үнэр юм, агаарт нь хүртэл
                ид шид үнэртэж Жэйна баяртайгаар амьсгална.


                Мэдээж  тэр  анхилам  үнэрийн  зарим  нь  цэцэглэж  буй  цэцэгсээс  гарч

                буй;  эндэхийн  цэцэрлэгүүд  эндэхийн  бусад  зүйл  шиг  ид  шидээр
                дүүрсэн байна. Тэрээр эндэхээс өөр газар ийм эрүүл чийрэг, өнгөлөг,
                гоёмсог цэцгийг үзээгүй ба эндэхээс илүү амтлаг жимс ногоог амтлаж
                байсангүй. Мөн мэдлэг! Жэйна амьдралынхаа хамгийн үр бүтээлтэй

                сурсан  жилүүдийг  энд  өнгөрүүлсэн  найман  жилийг  гэж  хэлнэ,
                ялангуяа Архимаг Антонидас түүнийг албан ёсоор шавиа болгон авсан
                сүүлийн  хоёр  жилд  маш  шаргуу  суралцсан.  Хажуудаа  цэв  хүйтэн
                жимсний өтгөн шүүс тавиад өөрийгөө номоор хүрээлүүлэн наранд

                суухаас  илүү  түүнийг  баясгах  зүйл  ховор  аж.  Мэдээж  хэт  хуучирч,
                хуудас  нь  шарласан  гар  бичмэлүүдийг  нарны  гэрлээс  хамгаалж,
                жимсний  шүүс  дээр  нь  асгахаас  сэргийлэх  хэрэгтэй.  Эсвэл  тэр
                эрдмийн  олон  өргөөний  нэгд  сууж,  ойлгохоосоо  илүү  олон  жилийн

                настай  эртний  бичмэлүүдийн  хэврэгхэн  хуудсыг  гэмтээхгүй  хэмээн
                нимгэн бээлийтэй гараар болгоомжтой эргүүлэн судлах дуртай.


                Харин одоо тэр зүгээр л хөл доорх ид шидээр амилсан газрыг мэдрэн
                цэцэрлэгээр  зугаалж,  толгойгоо  сэргээж  явна.  Гэдэс  нь  өлсөж,  хоол
                нэхэхэд тэрээр хөнгөхөн үсэрч, нарны гэрэлд бүлээцсэн модны мөчир

                дэхь  хув  шар  алимыг  ганц  атгаад  шүүрэн  авч,  баяртайгаар
                шаржигнатал хазав.


                “Куэл’Таласт  бол,”  гэсэн  тайван  бөгөөд  боловсон  хоолой  хажуунаас
                гэнэт  сонсдож,  “цагаан  холтос,  алтан  шаргал  навчтай  энэ  модыг

                сүндэрлэхүйц сүрлэг өндөр модод бий, тэр ч юу ч биш, тэдгээр модод
                үдшийн  сэвшээгээр  бүр  дуу  аялдаг  юм.  Чи  хэзээ  нэг  цагт
   77   78   79   80   81   82   83   84   85   86   87