Page 85 - Артас Лич хаан
P. 85
чихээ савчуулан түүн рүү мөөрөөд, эргэж хэрэм дүрстэй болоод их
гайхав. Хэрэм ташаан дээрээ сууж, түүн рүү ууртайгаар шулганаад,
сагсгар сүүлээ шавхуурдаад дахин мод өөд үсэрч гарав.
Каел’тас инээд алдаж, “Тун сайн байна! Ном шатаахаа больсон гэж
найдаж болох уу?” гэхэд,
Жэйна улайдагаараа улайж, өөрийн алдааг эргэн санав. Тэр анх энд
ирэхдээ гал ашиглах ур чадвар тун дутмаг байсан ба энэ чадварыг
өөрийн болгоход цөхрөлтгүй бэлтгэл хийх шаардлагатай болсон аж.
Тэрээр Каелтай хичээллэж байхдаа нэг удаа санаандгүйгээр нэг том
ботийг шатаасан юм-- тэр ботийг нь Каел’тас тэр үед яг гар дээрээ
барьж байсан тул даамжруулалгүй унтраажээ. Каел түүнд дараагийн
хэдэн сар галтай шившлэгүүдээ гяндангийн гадаах ус, цөөрөмтэй
газар хийж бай хэмээн ятгажээ. “Ээ, тийм юм дахиж болоогүй ээ.”
хэмээн улаа бутарсан Жэйнаг хариулахад,
“Наадахыг чинь сонсох таатай л байна. Жэйна…” гээд хагас идсэн
алимаа чулуудаад эелдэгхэн инээмсэглээд урагш алхав. “Би чамайг
Куэл’Таласт оч гэж урихдаа зүгээр нэг хэлээгүй юм. Даларан
гайхалтай хот, бас Азеротын хамгийн шилдэг шидтэнгүүд энд
амьдардаг. Чамайг их зүйл сурч байгааг чинь би мэдэж байна аа. Гэсэн
ч бүх нутаг дэвсгэр нь тэр аяараа ид шидээс бүрдсэн шинэ газар үзэх
чамд таалагдана гэж бодож байна. Элфийн нутаг бол зөвхөн шилмэл,
боловсронгуй гэсэн ид шидтэнгүүдийг цуглуулсан жирийн нэг хот
биш. Тэнд ид шид иргэн бүрт тэгш олгогддог. Бид бүгд Нарны худгын
ивээлд байдаг. Энэ талаар чи өөрөө ч бас сониучирхан судлахыг хүсч
байгаа нь гарцаагүй байх, тийм үү?”
Жэйна түүн рүү инээмсэглэн, “Тиймээ, үнэхээр сониучирхаж байна.
Хэзээ нэг өдөр би тийшээ явах байх. Гэхдээ одоогоор би судалгаагаа
энд хамгийн сайн хийж болно гэж бодож байна.” гээд инээмсэглэж
байснаа бүр чангаар хөхрөн, “Ном шатаахад минь хүмүүс юу хийхээ
мэддэг энэ газартаа.” гээд үргэлжлүүлэн хөхрөв. Каел түүний хэлсэн
үгэнд инээх мэт болсон ч гунигтайгаар санаа алдав. “Магадгүй ээ,
чиний зөв. Харин чамайг болгоовол би одоо--” гээд муруй хазгай