Page 88 - Артас Лич хаан
P. 88
бол Азерот гэж би мэдсэн юм аа. Аз болоход Аав, танай Архимаг хоёр
харилцан зөвшөөрсөн.”
Залуу хун тайж ярингаа Жэйнагийн нэг гарыг өөрийнхөө гар дээр
тавьж нөгөө гараар дарав. Нөхөрсөг, найрсагаар гарыг нь атгасан ч
биеэр нь бяцхан оч гүйхийг Жэйна мэдрэх шиг болов. Тэрээр түүний
өөдөөс хараад, “Би их баяртай байна аа. Шөнө дунд намайг оргуулж
оркуудыг тагнаж байсан тэр жаал хүү юм сурах сонирхолгүй л
байсандаа.”
Артас мөрөө хавчин, тас тас хийтэл хөхрөөд энэ мөчийг хүлээж
байсан мэт түүн рүү тонгойн, “Үнэнийг хэлэхэд, би одоо ч гэсэн юм
сурах сонирхолгүй. Үгүй ээ, би сонирхолтой болж байгаа гэж л хэлэх
гээд, гэхдээ энэ миний энд ирсэн жинхэнэ шалтгаан биш ээ.”
“Тэгэхээр, би одоо юу ч ойлгохоо болилоо. Тэгвэл чи яах гэж Даларанд
ирсэн юм?” Тэд алхсаар Жэйнагийн байрны үүдэнд хүрч зогсов,
Жэйна түүний царайг эгцлэн харж, сугадсан гараа авлаа.
Артас эхлээд юу ч хариулсангүй, харин хариулах ёстой гэдгээ мэдсээр
байж харцаа түүн дээр тогтоон инээмсэглэнэ. Дараа нь залуу охины
гарыг авч, үнслээ. Энэ бол сурвалжит язгууртнуудын үзүүлдэг
хүндэтгэлийн хэлбэр. Жэйна олон ч удаа сурвалжит эрчүүдээс ийм
хүндэтгэлийн үнсэлт авч байсан. Артас гарыг нь барьж үнсэхдээ
уруул нь хоргодох мэт ёсорхолд заасан хугацаанаас жаахан удаан
үнсээд бас тэр даруй гарыг нь тавьсангүй.
Охин нүдээ бүлтийлгэн, тэр үнэхээр Даларанд хэдэн сар... байхаар
зөвшөөрүүлсэн юм болов уу? Тэр ямар нэг арга заль хэрэглэсэн байх.
Түүний мэдэж байгаагаар Антонидас гадныханд огт дургүй бөгөөд
гадны ямар ч хүнийг цайздаа байлгахаас эелдэгээр татгалздагаараа
нэртэй. – Эсвэл тэр зөвхөн надтай... уулзах гэж? хэмээн бодол болов.
Бодлоо цэгцлэн түүнээс асуулт асууж амжихаас нь өмнө Артас түүн
рүү нэг ирмээд бөхийн ёслож,
“Хатагтай минь, өнөө орой, оройн хоолон дээр уулзья.” гэж хэлээд
одов.