Page 83 - Артас Лич хаан
P. 83
Куэл’Таласын моддыг үзэж нүдээ баясгах хэрэгтэй гэж бодож байна.”
гэхэд,
Жэйна эргэж, Куэл’дорэйн элфүүдийн хаан Анастерианы хүү Хун
Тайж Каел’тас Санстрайдерыг олж хараад инээмсэглэн, гүн хүндэтгэл
үзүүлэн ёслов. “Эрхэм Дээдэсээ,” гээд, “Би таныг эргэж ирсэнийг
мэдсэнгүй. Таатай байна, тийм ээ. Таныг эргэж ирсэнд баяртай байна.”
Жэйна бол хааны язгуурын биш ч өндөр сурвалжит удирдагчийн охин.
Түүний эцэг Адмирал Даелин Проудмуур Кул Тирасын хот-улсын
удирдагч тул Жэйна бага наснаасаа сурвалжит хүмүүстэй харьцаж
дассан байлаа. Тиймээс ч тэр Хун Тайж Каел’тасын өмнө барьц
алдсангүй. Үнэндээ тэрээр түүнд яаж ёсорхохоо ч мэдэхгүй байв. Хун
Тайж үгээр хэлэхийн аргагүй царайлаг бөгөөд бүх элфүүдэд
байдаггүй өөгүй цэвэр гоо үзэсгэлэн, боловсон ёсыг хослуулжээ.
Өндөр тэгш биетэй бөгөөд гялалзах алт мэт хольцгүй нэг өнгийн
үсээ нурууныхаа тал хүртэл унжуулсан тэрээр үргэлж амьд хүн гэхээс
илүүтэй ямар нэг үлгэр домгийн дүр мэт харагддаг байлаа. Тэрээр энэ
мөчид албан ёсны айлчлалд өмсдөг өндөр үнэтэй, материалын үрэлгэ
болсон гэмээр гоёмсог нөмрөгөө биш Далараны шидтэнүүдийн
нөмөрдөг энгийн улбар ягаан болон шар өнгийн нөмрөгтэй байсан ч
түүний дээд язгууртан гэсэн төрх нь гээгдэшгүй мэт тод харагдана.
Тиймээ, түүнд эрт дээр үеэс тогтсон ёсорхуу төрх байна. Бас тэр
Жэйнагаас олон насаар ах боловч түүнтэй чацуу мэт харагдана. Тэр
бол гүн ухаантан, онцгой авьяаслаг нэгэн бөгөөд хүчирхэг шидтэн,
зарим оюутнууд түүнийг Жарын нэг гишүүн байсан хэмээн шивэр
авир хийдэг. Жар гэдэг нь Далараны хамгийн өндөр зэрэгтэй
шидтэнгүүд багтдаг нууц бүлгэм юм. Гэсэн ч тэрээр түүний хажууд
өөрийг нь айлгачихааргүй хөдөөний болхи хүн гэж өөрийгөө
бодсонгүй.
Каел’тас гар сунган, модны мөчирөөс өөртөө нэг алим авч хазаад,
“Хүмүүсийн нутагт байдаг хоол хүнсэнд тамир тэнхээ өгдөг ямар нэг
юм байдаг юм шиг ээ. Тэрийг нь би их олзуурхдаг шүү.” хэмээн
хуурамчхан инээмсэглэв. “Заримдаа сайхан амттай элфийн хоол