Page 80 - Артас Лич хаан
P. 80
“Чи түүний тухай бодож байна.”
Жэйна хөмсгөө зангидан гал руу ширтээд галаас үсчих очинд
өөрийгөө сатааруулахыг хичээнэ. “Хамгаалагч хүн бусдын оюун
санааг уншдаг гэдгийг би мэдээгүй юм байна.”
“Оюун санааг ий? Пффт. Чиний царай, байгаа байдлаас чинь чамайг би
цагаан толгойн үсэг шиг л уншиж байна, охин минь. Хөмсгөө ингэж
зангидаж атиралдуулахаараа чи зөвхөн түүний тухай л боддог. Сэтгэл
санааг чинь тэр л залуу эзэмдэж байгаа биз дээ. Түүнээс гадна цаг
агаар муудахад сэтгэл чинь үргэлж ийм тогтворгүй болдог.”
Жэйна чичигнэн, хоёр гараа зөрүүлэн мөрөө тэврээд, “Миний юу
бодож байгааг мэдэх тийм амархан гэж үү?”
Аегвинны гүнзгий ширүүн төрх зөөлрөх мэт болоод Жэйнагийн
гарыг зөөлөн илж, “Юу гэхэв дээ, би мянга мянган жил амьдарсан
болохоор хүмүүсийг ихэнхдээ хараад л мэддэг болчихсон юм.”
Жэйна санаа алдаж, “Тэр ч тийм шүү. Цаг агаар муудахаар би үнэхээр
түүнийг санах юм. Түүнийг юу хийж байгаа бол, яасан бол, би ямар
нэг юм хийж чадах байсан болов уу гээд л.”
Аегвинн удаан санаа алдаад, “Мянган жил, энэ хугацаанд би нэг ч удаа
дурлаж үзээгүй. Магадгүй санаа зовох зүйл хэт их байсан байх.
Гэхдээ би ч гэсэн үргэлж түүнийг боддог байсан гэвэл чи тайтгарах
болов уу?.”
Жэйна нүдээ цавчлан, санаанд оромгүй гэнэтийн үгэнд нь цочирдсон
мэт “Та Артасын тухай боддог байсан гэж үү?” гэхэд,
Ууган Хамгаалагч Магна түүнийг хурц нүдээрээ тогтоон хараад, “Би
Лич Хааныг мэдэрдэг байсан гэдгээ л хэлж байна. Тэр Артас байхаа
болиод удаж байна. Харин Лич Хаан…” гэхэд,
“Тэрийг надад сануулах хэрэггүй,” хэмээн хэт огцом хэлээд, “Та
яагаад--” гэхэд Аегвинн,