Page 75 - Артас Лич хаан
P. 75
“Босч өөрийгөө танилцуулагтун,” хэмээн Фаол гар өргөн уриалав.
Артас босч зогслоо.
“Артас Менетил, чи Мөнгөн Нударгатны Бүлгэмийн нэр төр болон
ариун журмыг хадгалж даган мөрдөхөө андгайлж байна уу?”
Артас нүдээ цавчаад, цол хэргэмийг нь дуудаагүйд түр зуур гайхаж
будилснаа, мэдээж шүү дээ, би хун тайжын хувиар бус, эр хүний ёсоор
элсэж байгаа хэмээн дотроо тунгаагаад, “Би андгайлж байна.”
“Чи Гэрлийн замаар явж, гэрлийн хүч, мэргэн ухааныг ард олондоо
түгээхээ андгайлж байна уу??”
“Би андгайлж байна.”
“Чи муу ёрыг хаа таарсан газарт нь даран сөнөөж, сул дорой гэмгүй
бүхнийг өөрийн амь насаар хамгаалахаа андгайлж байна уу?”
“Б—би андгайлж байна, цус ба нэр төрөөрөө, андгайлж байна.” Сая ч
ойрхон байлаа шүү, тэр бараг бүхнийг баллах шахлаа, гэвч үгээ
гүйцээж чадлаа.
Фаол зөв шүү хэмээх мэт гялс нэг ирмээд, хоёул хуврагууд болон
паладинууд руу эргэж, “Ах дүү нараа -- та бүхэн энэ ёслолын гэрч
болохоор ирсэн --гараа өргөн энэ хүнийг гэрэлтүүлэгтүн”.
Ирсэн хуврагууд болон хөлөг баатрууд бүгд баруун гараа өргөн
зөөлөн алтархаг гэрэл бий болгов. Тэд тус тусын гэрэл цацруулсан
гараа Артас руу чиглүүлэн, нийлсэн том гэрэл Артасыг чиглэн ирэв.
Нүдээ бүлтийтэл гайхширсан Артас ариун гэрэл түүнийг бүчин авах
нь хэмээн хүлээв.
Гэсэн ч юу ч болсонгүй.
Хүлээх агшин нь сунжирсаар.