Page 70 - Артас Лич хаан
P. 70

Тавдугаар бүлэг


                Зуны  ид  халуун  шатаж  Эрхэм  Дээдэс  Хун  Тайж  Артас  Менетил
                өөрийнх нь өндөр хэргэм зэрэг, угсааг үл тоомсорлон өршөөлгүй мэт

                төөнөх халуун наранд бухимдан Стормвиндын гудамжаар морьтойгоо
                уруудаж явна.  Тэрээр  энэ  өдрийг  насан  туршдаа хүлээж байсан  шиг
                санагдах боловч яагаад ч юм нэг  л  урамгүйхэн  явж байв. Хүнд хуяг
                дуулгатай  Артасыг  нарны  хурц  туяа  нэвт  төөнөж,  ёслол  болох  Их
                Сүмд  хүрэхээс  өмнө  шарагдаж  үхэх  нь  хэмээн  бодов.  Түүний

                одоогийн  хүлэглэн  явах  шинэ  хүлэг  нь  сайтар  сургагдаж  тэжээгдсэн
                бусдаас  хүчирхэг,  шилмэл  үүлдрийн  хүлэг  боловч  Ялагдашгүй  биш
                гэдгийг харах бүртээ санаж өөрийн сэтгэлийг гунигт автуулна. Гэнэт
                тэр  ёслол  эхлэхээр  юу  хийх  ёстой  билээ  хэмээн  самуурсан  ухаан

                санаагаа цэгцлэхийг оролдов.


                Түүний  дэргэд  хүүгийнхээ  ундууцлыг  огт  анзаарахгүй  яваа  эцэг  нь
                шогшуулж  байв.  “Хүү  минь,  удаан  хүлээсэн  өдөр  чинь  болох  гэж
                байна даа,” хэмээн Теренас хэлээд Артас руу харж инээмсэглэв.


                Өмссөн дуулганых нь хүнд жин хурц нарны туяатай нэгдэн дээрээс нь
                дарамттай мэт дарах боловч ийм байгаад Артас баяртай байв; дуулга

                нь  түүний  дүнсгэр  царайлсан  царайг  далдлахаас  гадна  дуулганы
                цаанаас  худлаа  инээмсэглэсэн  болоод,  “Тийм  шүү,  Ааваа,  удаан
                хүлээсэн,” гэж хариулаад дуугаа намсгав.


                Стормвиндын  түүхэнд  хамгийн  том  тэмдэглэлт  ёслол  болох  гэж

                байлаа.  Ёслолд  оролцохоор  Эзэн  хаан  Теренас  өөрийн  биеэр  залран
                ирснээс гадна, үе үеийн хөлөг баатрууд, сурвалжит язгууртнууд бусад
                нэр цуутай хүмүүс Нэгдүгээр Дайны үеэр оркуудын хөлд талхлагдаж
                дараа  нь  дахин  сэргээгдэж  хэзээ  хэзээнийхээс  илүү  сүр  жавхлантай,
                үзэсгэлэнтэй болсон Ариун Гэрлийн Их Сүм рүү хүрдэг цагаан чулуу

                шигтгэсэн хотын гудамжаар хамтдаа хөлөглөн явцгаана.


                Артасын хүүхэд насны анд Стормвиндын хаан Варайан саяхан гэрлэж
                бас  шинэхэн  эцэг  болжээ.  Хаан  Варайан  Ордоны  Их  Хаалгыг  нээж
                айлчлан  ирж  буй  язгууртнуудыг  бараа  бологсдын  хамт  оруулав.
   65   66   67   68   69   70   71   72   73   74   75