Page 73 - Артас Лич хаан
P. 73

Артас  эргэж  индэр  өөд  анхаарал  хандуулаад,  догдолж  буй  сэтгэл  нь
                бага  зэрэг  хөнгөрөхийг  мэдрэв.  Энэ  бүх  ёслолыг  аятайхан  дуусгаад

                түүнтэй ярилцах боломж олдох болов уу хэмээн дотроо найдна.


                Тэргүүн Хамба Алонсус Фаол индэр дээр түүнийг хүлээнэ. Тэргүүн
                Хамбатан  түүний  эдүгээг  хүртэл  уулзсан  удирдагчдыг  бодвол
                удирдагч  гэхээс  илүү  Өвлийн  өвгөнийг  санагдуулав.  Урагш  урт
                унжсан  цасан  цагаан  сахалтай,  хурц  нүдтэй,  намхан  бадриун  биетэй

                өвгөн Фаол төрийн их ёслолын үеэр ч дулаан цацруулах мэт сайхан
                сэтгэлээр  гэрэлтэж  байлаа.  Фаол  Артасыг  ойртож,  өмнө  нь  бишрэл
                хүндэтгэлтэйгээр  өвдөг  сөгдөхөд  гартаа  барьсан  том  номоо  дэлгэж,
                танхимд цуурайттал чанга хоолойгоор ярьж эхлэв.



                “Ариун Гэрлийн өмнөөс бид номын шинэ дүүгээ адислахаар цуглаад
                байна. Гэрлийн ивээлээр, энэ хүн шинэ хүн болно. Гэрлийн таалалаар
                энэ  хүн  ард  олноо  гэгээрүүлнэ.  Гэрлийн  хүчээр  энэ  хүн  харанхуйн
                хүчтэй  тэмцэнэ.  Гэрлийн  мэргэн  ухаанаар  энэ  хүн  ахан  дүүсээ
                мөнхийн диваажинд аваачна.”



                Түүний  зүүн  гар  талд  урт  цагаан  нөмрөг  өмссөн  хэсэг  эрэгтэй,
                эмэгтэй хүмүүс хөдөлгөөнгүй, их буурьтай зогсохыг Артас анзаарав.
                Тэдний  зарим  нь  гартаа  барьсан  бичгийн  бийрээ  ховсдуулсан  мэт
                найгалзуулна.  Зарим  нь  том  лаа  барьж  зогсоно.  Нэг  нь  товойлгож

                оёсон  хээтэй  хөх  хадаг  барьжээ.  Өмнө  нь  Артасыг  тэдний  ихэнхтэй
                танилцуулсан  хэдий  ч  нэрнүүд  нь  аль  хэдийн  толгойноос  нь  сарнин
                алга  болжээ.  Энэ  түүнд  этгээд  санагдлаа--тэрээр  хэн  түүний  төлөө
                ажиллаж байгаа, хэн түүнд үйлчилж байгааг жинхэнээсээ сонирхож,
                бүгдийнх нь нэрийг мэдэхийг хичээдэг.



                Тэргүүн  Хамба  Фаол  Артасыг  адисла  хэмээн  хуврагуудад  хандав.
                Хуврагууд  түүнийг  адисласны  дараа  хөх  хадаг  барьсан  цагаан
                нөмрөгтөн  түүнд  ойртож,  хадгаа  хүзүүгээр  нь  ороолгон  тавиад,
                хөмсгийг нь ариун тосоор мялаав.



                “Ариун  Гэрлийн  хүчээр,  ахан  дүүсээ  эмчлэж  илааршуулж  яваарай,”
                гэж хувраг хэлэв.
   68   69   70   71   72   73   74   75   76   77   78