Page 72 - Артас Лич хаан
P. 72

Энэ  агшинд  Утер  мөрөн  дээр  нь  алгадаж,  хааяа  нэг  жирийн
                инээмсэглэдэг шигээ инээмсэглээсэй гэж тэр хүсэв. “Тиймээс нэр хүнд

                надад  хүнддэнэ  эсвэл  хүч  чадал  минь  бэлэн  болоогүй  хэмээн
                хоёрдолгүй  над  шиг  энэ  өдрийг  тэвч,  тэгвэл  паладин  бүр  нэг  л  зам
                туулж ирснийг ухаарах болно.” гэсэн Утерын үгс тархинд хадна.


                Энэ үгс Артасыг бага зэрэг тайтгаруулав.


                Залуу хун тайж мөрөө цэхлэн, дуулганыхаа хаалтыг арагш нээж зуны

                энэ  халуун  өдөр  баяр  хөөр  болон  өөрийг  нь  хөгжөөн  дэмжиж  буй
                цугласан  олонд  гараа  даллан  мэндчилэв.  Сарнайн  дэлбээнүүд  түүн
                дээрээс цутгах мэт унаж, хаа нэгтээгээс бүрээн дуу цангинав. Тэд Их
                Сүмд  хүрэлцэн  иржээ.  Артас  мориноос  бууж,  агтчин  морийг  нь

                дагуулан одов. Өөр нэг зарц Артасын толгойноосоо сугалсан дуулгыг
                ирж  авав.  Хөлөрч  норсон  шаргал  үсээ  бээлийтэй  гараар  засаж
                даруулав.


                Артас  урьд  нь  Стормвиндэд  ирж  байгаагүй  болохоор  хотын  саруул
                тунгалаг гудамжууд болон дунд нь тод гэрэлтэх нүсэр байгууламж Их

                Сүмийн  сүр хүчийг  бишрэн  харна. Тэрээр  хивс зулсан  сийлмэл  шат
                өөд  аажуухан  өгсөж,  барилгын  дотоод  чулуун  засалд  сэрүү  татсан
                хонгилоор  орж  сэтгэл  сэргэх  мэт  болов.  Гэрийнх  нь  жижиг  сүмд
                уугиулдаг шиг арц хүжийн танил үнэр түүнийг илүү таатай болгоно.



                Эргэн тойрон нам гүм, хүндэтгэлтэйгээр ширтэх нэр цуутай хүмүүс
                мөн  хуврагууд  байраа  олж  эгнэн  зогсчээ.  Артас  тэдний  дундаас
                заримыг нь танина: Генн Грэйман, Торас Троллбэн, Адмирал Даелин
                Проудмуур--


                Артас нүдэндээ  итгэхгүй  нүдээ  цавчаад, уруулаа хазан инээмсэглэж,
                Жэйна!  хэмээн  өөртөө  хэлэв.  Түүнтэй  сүүлд  уулзсан  тэр  жилээс

                хойш охин их өсч томорчээ. Бага жаал хүү байхын зүрх сэтгэлийг нь
                догдлуулсан тэр унаж үхмээр гоо үзэсгэлэн нь яг хэвээрээ бас ухаалаг
                сэргэлэн  төрхтэй  дур  булаам  царай  нь  улам  ч  гэрэлтсээр  харагдав.

                Жэйна  Артасын  харцыг  тогтоож,  хариуд  нь  үл  ялиг  инээмсэглээд,
                толгойгоо бага зэрэг бөхийн хүндэтгэл үзүүлэв.
   67   68   69   70   71   72   73   74   75   76   77