Page 74 - Артас Лич хаан
P. 74

Фаол  Артасын  зүүн  гар  талд  байх  хүмүүс  рүү  эргэж,  “Мөнгөн
                Нударгат Хөлөг Баатруудаа, та нар энэ хүнийг үнэнч гэж үзвэл, одоо

                адислагтун.” гэлээ.


                Эхний  хүмүүсийг  бодвол  хүнд  хуяг  дуулгаа  гялалзуулан  хажууд  нь
                зогсох  эдгээр  эрчүүдийг  Артас  бүгдийг  нь  таньж  байлаа.  Тэд  бол
                Мөнгөн  Гарт  Бүлгэмийн  анхдагч  паладинууд  бөгөөд  олон  жилийн
                өмнө  бүлгэмд  элссэнээс  хойш  анх  удаа  бүрэн  бүрэлдхүүнээр

                цугласан  нь  энэ  байлаа.  Мэдээж  Утер;  түүний  хажууд  нас  ахисан
                боловч  хүчирхэг,  дэгжин  хэвээр  буй  Хартглены  одоогийн  удирдагч
                Тирион  Фордринг;  хоёр  метр  өндөр  Сайдан  Датрохан,  мөн  сүсэг
                ихтэй, сүрэл мэт сэрийсэн сахалтай Гавинрад нар байв. Тэдний дунд

                ганц  байхгүй  байгаа  нь  Артасыг  арван-хоёртой  байхад  Хоёрдугаар
                Дайнд Хар Хаалга руу нэвтэрсэн хүмүүсийн анхны армийг толгойлон
                орсон Андин Лотарын баруун гар болох Туралион байлаа.


                Гавинрад  мөнгөн  толгойг  нь  шившлэгт  үсгээр  хүрээлүүлж,  хатуу
                ишийг нь хөх ширээр ороосон даахын аргагүй мэт харагдах аварга том

                дайны  лантуу  барьсаар  урагш  гарч  ирэв.  Тэрээр  лантууг  Артасын
                өмнө  тавиад,  эргэж  ахан  дүүстэйгээ  хамт  зогсов.  Түүний  дараа
                Артасын зөвлөгч Утер өөрийн биеэр урагш гарч ирлээ. Тэрээр гартаа
                ёслолын  хос  мөрний  дуулга  барьсан  байв.  Утер  бол  Артасын  мэдэх

                хамгийн буурьтай, хамгийн зарчимч хүн байлаа, гэсэн ч тэр Артасын
                өргөн хоёр мөрөн дээр хос дуулгыг байрлуулахад нүдэнд нь тогтоож
                дийлэхийн аргагүй нулимс цийлэгнэж, доош мэлмэрэхийг харав. Утер
                хүчирхэг  мөртлөө  сэтгэл  хөдлөлөөр  дүүрсэн  чичирхийлсэн
                хоолойгоор,



                “Ариун  Гэрлийн  хүчээр,  дайснаа  даран  сөнөө.”  хэмээн  хэлээд
                хоргодсон  мэт  хүчирхэг  гараар  мөрөнд  нь  дахин  хүрээд,  эргэж
                байрандаа очлоо.


                Тэргүүн Хамба хун тайж руу найрсагаар инээмсэглэхэд Артас ч харцаа
                өөд болгон санаа зовох зүйлгүй болов. Тэр одоо яах ёстойг бүгдийг

                эргэн санав.
   69   70   71   72   73   74   75   76   77   78   79