Page 69 - Артас Лич хаан
P. 69

Цас намжаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нэгэн цагт хурд хүч, эр
                зоригын  илрэл  болж  байсан  сүр  жавхлант  адгуусны  хөрч  буй

                цогцосыг түшин суугаа хун тайжыг Жорум Жарим хоёр олжээ. Ахмад
                настай  Жорум  Артасыг  түшиж  босгоход,  залуу  гаслан  шаналсандаа
                эхэр татан уйлав.


                “Уучлаарай, анд минь,” гэж Жорум хэлээд сонсохгүй байхын аргагүй
                эелдэг хоолойгоор, “Чамайг гомдоосонд, мөн осол болсонд.” гэв.


                “Тиймээ,” гэж Артас сулхан хэлээд, “осол. Түшиж тулах ганц амьтнаа

                алдлаа….” гэв.


                “Цаг  агаар  ийм  байхад  гайхах  юм  алга.  Саяын  шуурга  маш  түргэн
                боллоо. Чи өөрөө амьд үлдсэн азтай байна. Алив,--бид чамайг дотогш
                хүргэе, тэгээд ордон руу хүн явуулья.”


                Артас тариачин эрийн хүчирхэг гарыг атгаж ийн хэлэв, “Түүнийг энд

                нь оршуулья? Дараа би ирж байя?”


                Балнир хүү рүүгээ хараад, толгой дохив. “Тэгэлгүй яахав, мэдээж. Тэр
                язгууртны хүлэг байсан.”


                Артас  өөрийн  Ялагдашгүй  хэмээн  нэрлэсэн  хүлгийг  дахин  харахаар
                толгой  гудайлгав.  Тэгээд  тэр  миний  хийсэн  үйлдлээс  болж  морио

                алдсан гэж хэлж тэсвэрлэхгүй тул тэдэнд үүнийг осол байсан хэмээн
                хэлснээр нь үлдээв.


                Тэр  цагаас  хойш  хэн  нэгнийг  хамгаалах  хэрэгтэй  бол  бусдын  сайн
                сайхны төлөө золиос заавал гардаг юм байна гэдгийг ухаарав.


                Тэр золиосыг гаргах болно. Ямар ч үнээр хамаагүй, хэмээн бодов.
   64   65   66   67   68   69   70   71   72   73   74