Page 68 - Артас Лич хаан
P. 68
хөлөө тийчигнэн, амьсгалахад хавирга нь хонхойж, гүдийж нүд нь
шаналалтайгаар эргэлдэж байлаа.
Артас хүйт дааж хөшсөн өөрийн нүүр болон хавиргаа мэдрэхгүй
байсан ч яаж ийгээд адгуус руу ойртож чадсан байлаа. Адгуусын
амьсгал бүр нь тарчлал, адгуус ч энэ тарчлалыг хүлээн авч байлаа. Энэ
бол түүний буруу. Түүний буруу. Тэр л том толгой гаргаж амьтан
зовоох тэр харайлтыг хийгээгүй бол одоо дулаахан жүчээнд Цагаан
Зогдорын анх унагалсан тэр мөчийг дурсан суух байсан. Ингэж
бодтол, энэ бүхэн бүгд сайхан эхлэл байж дээ, одоогийнх шиг ийм
аймшигт, хүйт даам, дотор эвгүйцүүлсэн төгсгөлийг төсөөлөө ч
үгүй байсан цаг.
Түүний нулимс мориных нь өргөн шанаан дээр дусав. Ялагдашгүй
чичрэн, том хүрэн нүд нь чимээгүй тарчлах мэт бүлтийсэн байлаа.
Артас бээлийнээс гараа сугалж, ягаан-саарал хоншоорынх нь доогуур
гараа гүйлгэж Ялагдашгүйн дулаан илчийг мэдрэв. Тэгээд гараа
дулаацуулсны дараа толгойг нь аажуухан өвөр дээрээсээ буулгаад,
дулаацсан гараар илдээ тэмтрэв. Түүнийг унасан адгуусны дээр
зогсоход хөл нь цусанд будагдаж, хайлсан цасанд шигдэв.
“Намайг өршөөгөөрэй,” гэж тэр хэлээд “Намайг үнэхээр
өршөөгөөрэй.” хэмээн зүрх шимшрэн дахин хэлэв. Ялагдашгүй
түүний юу хийх гэж буйг мэдэж, ингэх ч хэрэгтэй гэх мэт амарлингуй
итгэлтэй харцаар харж байв. Энэ бүхнийг тэвчих Артаст туйлын
хэцүү байлаа, дахин нулимс нүдийг бүрхэж, нүдээ цавчлан нулимсаа
хүчлэн барив.
Артас илдээ эгцлэн өргөж, буруу харан эгц доош зоолоо.
Ядахдаа тэр үүнийг зөв хийжээ, хэт даарч хөрсөн гараар зоосон гэхэд
ганц дүрэлтээр Ялагдашгүйн аугаа зүрхийг дайруулан биетэй нь цоо
хатгажээ. Тэрээр зоохдоо илд нь адгуусны арьсыг, махыг, ясыг нь
цуулах дууг хүртэл сонсож мэдэрч, доорх газар руу илдний үзүүр нэвт
зоогдохыг ч сонссон байлаа. Ялагдашгүй нэг огцом өндийгөөд,
чичигнэснээ хөдөлгөөнгүй болов.