Page 67 - Артас Лич хаан
P. 67

цэвэрхэн байсан хөлүүд нь босохоор тэмцээд дахин дахин унаж эвгүй
                өнцгөөр  өргөгдөж  буйг  харсан  Артасын  хамаг  сэтгэл  бачуурах  мэт

                болов.  Аз  болоход  түүний  харсан  аймшигт  үзэгдэл  шуурах  цасны
                шинэ долгионд халхлагдаж, халуун нулимс хацрыг нь даган урсав.


                Тэр  морь  руугаа  мацаж  хүрээд,  цурхиран  уйлж,  өвдөглөн  суугаад
                галзуурсан мэт дэмий л өөрийгөө л хүчлэх адгууст хэрхэн туслахаа
                мэдэхээ байв. Энэ бол жирийн нэг шалбархай биш. Тийм байсан бол
                түргэхэн  шиг  даруулж  боогоод  Ялагдашгүйг  дулаахан  жүчээнд  нь

                хүргэж,  халуун  төмсний  нухаш  өгөхсөн.  Артас  адгуусны  толгойд
                хүрч,  түүнийг  илмээр,  аргадмаар,  тайвшруулмаар  байсан  ч
                Ялагдашгүй хүчтэй зовлон тарчлалдаа өвдөн галзуу мэт болсон байв.

                Тэрээр тасралтгүй ёолон янцгаана.


                Туслаарай!  Хуврагууд  бас  Ноён  Утер  байсан  бол—тэд  магадгүй
                илааршуулж чадах байх--


                Энэ  бүхэн  залуу  хүүд  биеийн  гэхээс  илүү  сэтгэлийн  шаналал  болж
                байв.  Хамба  ламтан  ч  гэсэн  Утерын  адилаар  эцгийг  нь  дагаж
                Стромгард  руу  явсан.  Өөр  тосгонд  хувраг  байж  магадгүй,  гэсэн  ч

                Артас хаана гэдгийг нь мэдэхгүй бас энэ шуурганаар--


                Тэрээр  адгууснаас  холдож  арагш  суугаад  чихээ  таглаж,  нүдээ  аниад
                өөрийгөө зогьстол уйлав. Ийм шуурганаар тэр Ялагдашгүйг өвчний
                халуунаас болж эсвэл хөлдөж үхэхээс өмнө эмчлэх хүн олж чадахгүй.

                Тэр  ч  бүү  хэл  Артас  Балнирын  фермыг  олно  гэдэгтээ  ч  итгэлгүй
                байлаа,  гэсэн  ч  холгүй  байх  ёстой.  Эргэн  тойрон  тэр  чигээрээ  цав
                цагаан  бас  түүнд  итгэж,  урьд  нь  хэзээ  ч  харайж  байгаагүй  мөсөн
                ангал  дээгүүр  харайгаад,  ууршиж  цусандаа  холилдон  хэвтэх  үнэнч
                хүлгийн үхэж буй дүр зургаас өөр юу ч алга.



                Артас юу хийх ёстойгоо мэдлээ, тэр юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэв.


                Тэрээр  Ялагдашгүйн  тэмцэл,  Ялагдашгүйн  амьсгал  удаашрах  хүртэл
                тэнд хэр удаан уйлж, хайрт хүлгийнхээ хараа болон амьсгал тасрахыг
                хүлээж сууснаа хэзээ ч санахгүй биз. Хүлэг нь цасанд, хааяа нэг урд
   62   63   64   65   66   67   68   69   70   71   72