Page 66 - Артас Лич хаан
P. 66
биеийг хураав--үгүй ээ гэж тэр өөртөө сануулаад, харайсан хойно, тэд
урьд нь ийм том ангал дээгүүр харайж байгаагүй--
--тэднийг бараг ниссэн гэвэл хилсдэхгүй. Эцсийн мөчид, Артас
Ялагдашгүйн арын хоёр туурай мөсөн чулуун дээр халтирах аймшигт
чимээг сонслоо, морь нь тэнцвэр алдан янцгааж, хоёр тийш хяналтгүй
холбирох хөл нь тогтох гэж тэмцэнэ. Артасын хоолой гэнэт хатууран,
хад мэт хөшүүн хоолойгоор орилоод цастай хатуу зүлэгийг зүглэн
үхлийн хурдаар оров. Артас ямар нэг юм болж магадгүй эсвэл ямар
нэг байдлаар нэмэр болж магадгүй хэмээн аль хэдийн хяналтгүй
болсон мориныхоо жолоог байдаг хүчээр татав--.
Хүлгийнх нь ёолж янцгаах дуу түүний ухаан мэдрэлийг алдуулах
шахаж, тархиар нь хатгаж, хавиргыг нь сүвлэх мэт адгуусны үхлийн
гаслант дуунаар ухаан алдахгүйг хичээн нүдээ цавчлав. Эхэндээ тэр
хөдлөж чадахгүй байлаа, гэсэн ч шөрмөс татсан бие нь аажмаар
тавигдаж тэрээр муухай орилох дуу гарах тэр зүг рүү мөлхлөө. Арай
гэж тэр босч суув. Хамаг бие нь хөндүүр болж, амь тэмцэн
амьсгаадахдаа ядахдаа нэг хавирга нь эсвэл нилээн хэдэн хавирга нь
хугарсан байх гэж бодов.
Цас улам ширүүсэн, хүчтэй балбаж эхлэв. Нүүр нүдгүй шуурах
цасанд тэрээр өөрөөсөө өмнөх гурван алхмын зайд л харж чадаж
байлаа. Тэрээр өөрийн зовиурыг тэмцээд, хүзүүгээ базлан хайрт
хүлэг--
Ялагдашгүйг олохыг хичээв. Хүлгийнх нь нүд хөдөлгөөнгүй болж,
жижигхэн өтгөн хүрэн улаан цусан цөөрөм цасан дээр тогтоод,
хүйтэнд ууршиж байв.
“Үгүй ээ,” хэмээн Артас шивнээд, хөл дээрээ босох гэж тэмцэв. Унав.
Нүд нь харанхуйлж, тэр бараг дахин ухаан алдах шахсан ч тэвчээр
заан тогтлоо. Тэрээр өөрийг нь унагахаар өөдөөс шуурах цасан
шуургыг аажуухан сөрсөөр салгалан хэвтэх адгуус руу дөхөв.
Ялагдашгүйн арын хоёр хөл нь мэдээгүй болсон ч гэмтээгүй урд хоёр
хөлөөрөө цус болсон цасыг самардаж байлаа. Хүчирхэг урт бөгөөд