Page 64 - Артас Лич хаан
P. 64

“Эрхэм Дээдэс ээ --манай ирээдүйн хаан ийм өгөөмөр сэтгэлтэй хүн
                болохыг  мэдсэндээ  би  туйлаас  таатай  байна.  Таны  хатанаа  болгон

                таалах тэр бүсгүй маш азтай эмэгтэй байх болно.” гэхэд,


                Хун тайж инээмсэглээд, түүний араас хаалгаа хааж, хэсэг зуур хаалгаа
                түшиж зогсоод,


                Миний  хатанаа  болгон  таалах  бүсгүй  гэнэ  ээ.  Түүний  Калиатай
                өрнүүлсэн  яриа  эргэн  дурсагдав;  Калиагийн  аз  болоход  Теренас
                Престорын  өмнөх  зарим  үйлдлийг  сэжиглэж  эхлэсэн  --  урьд  нь

                түүнийг  буруу  үйл  хийсэн  талаар  юу  ч  нотлогдоогүй  боловч  нэгэнт
                сонссон болохоор Теренасын сэтгэлд хар буусан байх.


                Эцэг  нь  Калиаг  Престортой  бараг  сүй  тавиулах  шахсан  тэр  жилээс
                хойш он жилүүд түргэн өнгөрчээ--одоо бараг Артасын нас нь болжээ.

                Эрт орой хэзээ нэгэн цагт хатан болох бүсгүйг олох талаар бодох цаг
                нь болжээ хэмээн Артас духаа илэв.


                Маргааш  тэр  Дарнхолдыг  орхин  гэрийн  зүг  жолоо  зална,  маргааш
                гэдэг бараг болчихсон гэсэн үг.


                Амнаас  уур  савсан  өвлийн  хүйт  орсон  нь  илт  байв.  Намрын  налгар
                өдрүүд  ард  хоцорч,  алтран  шаргалтаж  байсан  модод  навчисаа  гөвж,

                бүүдгэр тэнгэрийн дор нүцгэн цайвар араг яс мэт хувхайрна. Хэдхэн
                сарын  дараа  Артас  арван-есөн  насанд  хүрч,  Мөнгөн  Нударгатны
                Бүлгэмд  албан  ёсоор  элсэнэ,  энэ  үйл  явдалд  Артас  хэд  дахин  илүү
                бэлэн  байлаа.  Түүний  Мурадинтай  хийх  бэлтгэл  хоёр  сарын  өмнө

                дуусч, одоо тэр Утертэй бэлтгэлд гарсан байна. Бэлтгэл ондоо боловч
                танил  байлаа.  Мурадин  түүнд  анхааралтай,  хараа  сайтай,  бүхнээ
                зориулан тулалдаж ямар ч үнээр хамаагүй ялалтанд хүргэхийг сургаж
                байсан.  Харин  паладинууд  тулааныг  үзэх  илүү  ёсорхуу  аргатай

                бөгөөд  жирийн  илдийн  урлагаас  илүү  тулалдаж  буй  хүнийхээ  мөн
                өөрийнхөө биеэ авч явах байдал, сахилга батад илүү сургадаг. Артас
                сурсанаа  хэзээ  нэг  цагт  жинхэнэ  тулааны  талбарт  хэрэглэх  эсэхтээ
                эргэлзэх ч дээрх хоёр аргыг хоёуланг нь хослуулан төгөлдөржүүлнэ.
   59   60   61   62   63   64   65   66   67   68   69