Page 60 - Артас Лич хаан
P. 60
дуулгагүй ба ногоон арьс нь тэр чигээрээ булчингаар хучигдсан мэт
байв. Мөн тэр бусдаас илүү цэх явдалтай, зогсоо байх нь шулуун
шугам мэт. Хөгжөөн дэмжигчдийн дуу чих дөжрөөх шахаж, Тралл
дэвжээгээ тойрон зангидсан нударгаа өргөж, өөр дээр нь малгайлан
унах баяр ёслолын үеэр цацдаг ягаан сарнайн дэлбээнүүд өөд муухай
царайгаар хөмсөг зангидан харав.
“Би түүнд ингэхийг зааж өгсөн юм,” хэмээн Блекмүүр
бахархалтайгаар хэлээд, “Үнэхээр сонин юм шүү, үзэгчид түүнийг
хөгжөөн дэмждэг ч ирэх бүртээ түүнийг ялагдах байх гэж найддаг.”
хэмээн үгээ дуусгав.
“Тэр урьд нь ялагдаж байсан уу?”
“Хэзээ ч үгүй, Эрхэм Дээдэсээ, цаашдаа ч ялагдахгүй. Гэсэн ч хүмүүс
ялагдана гэж найдаад мөнгөө урсгасаар л байгаа.”
Артас түүнийг духаараа ширтэж, “Төрийн санхүүжилтийг зохих
зүйлд нь зарж л байгаа бол таныг энэ тоглоомоо үргэлжлүүлэхийг
зөвшөөрнө өө, Дэслэгч Генерал.” гээд, орк руу эргэж, түүнийг
дэвжээгээ гүйцэд тойрохыг ажиглаад, “Түүнийг найдвартай
хамгаалалтын дор байгаа гэж л найдья?” гэж ширэв татахад,
“Гарцаагүй ээ, эзэнтээн” хэмээн Блекмүүр үгийн зөрүүгүй хариулаад,
“Тэр хүмүүсийн гар дээр өссөн, түүнд хүмүүсээс эмээж, хүмүүсийг
хүндлэж байхыг сургасан.”
Хун тайж түүний үгийг сонссон мэт болоод галзуурсан мэт хурсан
олны хоолой мэдэн хашгиралдах дуунд дарагдан хариу хэлсэнгүй. Энэ
үед Тралл тухлан суугаад өөрийг нь харж буй Артас, Блекмүүр мөн
Лангстон нарын зүг харлаа. Тэрээр цээжээ дэлдэн, гүн мэхийн ёслов.
“Харав уу тэр? Миний тэжээвэр амьтныг,” хэмээн Блекмүүр
бахархалтай хүржигнэв. Тэр босч жижиг улаан тугаар дохиход
дэвжээний цаана зогсох бахим биетэй, улаан үстэй хүн өөр нэг туг
дохив. Тралл өрсөлдөгчийнхөө гарч ирэх хаалга руу дөхөж, энэ
өдрийн тулаанд өгөгдсөн аварга том дайны сүхийг атгалаа.