Page 58 - Артас Лич хаан
P. 58
руугаа чихээд, араас нэг биш хундага дарсаар гэдэс рүү орсон бүхнийг
дэвтээх мэт залгилна. Харин Блекмүүр түүнтэй адилгүй, илүү гамтай
идэх боловч маш их дарс уух аж.
Энэ хоёрын идэхийг харж жигшиж суусан Артас зарц охин орж ирэхэд
сая сатаарав. Блекмүүр зарц охиныг өөрийн өмч юм шиг татаж
авчрав. Энгийн хувцасласан боловч нуухын аргагүй гоо үзэсгэлэнтэй,
алтан шаргал үст охин өөрт таатай байгаа мэт Блекмүүр рүү ёсорхуу
харж инээмсэглэх боловч түүний гүн цэнхэр нүдэнд хөнгөн гуниг
тодрохыг Артас хальт анзаарав.
“Энэ бол Тарета Фокстон,” гэж Блекмүүр хэлээд, таваг хураах зуур нь
нэг гараар охины гарыг илж байгаа харагдлаа. “Миний хувийн зарц
Таммисын охин байгаа юм. Та түүнтэй дараа уулзана аа.” гэв.
Артас охин руу харж хамгийн дотно инээмсэглэлээ илгээв. Охин
түүнд Жэйнаг санагдуулав --наранд улам алтран шаргалтах гэзэг, ухаа
хонгор арьс нь танил мэт санагдав. Охин хажуугаар өнгөрөхдөө хан
хүүгийн инээмсэглэлийг хариулаад, аяга тавгаа нямбай хурааж, айхтар
намбалаг хараад, түргэхэн мэхийн ёслоод холдон одов.
“Тун удахгүй та үүн шиг нэгийг үзэх болно оо, хун тайж,” гэж
Блекмүүр хэлээд инээд алдав. Түүний энэ үгийн утгыг Артас эхэндээ
ойлгоогүй ч, нүдээ цавчин гэнэт цочсон мэт түүнтэй нийлэн тас тас
инээв. Блекмүүр улам хүр хүр инээгээд, тулгая хэмээн том дарсны
хундагаа өргөв.
“Хонгор шаргал үст охидын төлөө,” хэмээн Блекмүүр хүржигнэсэн
хоолойгоор хэлэв. Артас Тарета руу эргэж нэг хараад Жэйнаг дурсан,
хундагаа хүчлэн өргөлөө.
Цагийн дараа гэхэд Артас Тарета Фокстоны тухай болон түүний
өмнөөс эзэнд нь зэвүүцэж байснаа бүгдийг мартажээ. Тэр хоолой
мэдэн хашгирсаар сөөнгөтөж, алга ташсаар гар нь улайссан байлаа,
тэрээр амьдралынхаа хамгийн зугаатай үеийг өнгөрүүлж байв.