Page 53 - Артас Лич хаан
P. 53

Хүүхдүүд  ээ?  хэмээн  энэ  талаар  бодож  ч  амжаагүй  байсан  Артас
                цочирдов. Яаж ч ийм юм түүний бодолд орж ирэх вэ дээ- гэхдээ тэр

                эгчинйхээ өмнөөс бодоогүйгээ бодов.


                “Бас  чамайг  гэрлэхэд--Аав  надад  тушаасан  шиг  чамд  тушаахыг  бүү
                зөвшөөрөөрэй.  Чи  гэр  бүл  болох  тэр  охиноо  халамжилж,  тэр  ч  бас
                чамайг  халамжлахыг  хүсч  байгааг  баттай  мэдээрэй.  Эсвэл--бүр
                ядахдаа түүнээсээ хэнтэй амьдралаа хуваалцмаар байгааг, хэнтэй дэр

                нэгтгэхийг хүсч байгааг нь асуугаарай.” хэмээн Калиа үргэлжлүүлээд,


                Дахин цурхиран уйлав, гэсэн ч Артас өөрийнх нь ирээдүйг үнэнээр
                илрүүлсэн эгчийнхээ үгэнд сэтгэл үймрэн хэлэх үггүй хөшив.


                Тэр  одоо арван-дөрөвтэй  боловч харвах сум мэт  өнгөрөх  дөрөвхөн

                жилийн  дараа  тэр  хуримлах  насанд  хүрнэ.  Тэрээр  Менетилийн  удам
                угсааны  талаар  энд  тэнд  хүмүүсийн  шивэр  авир  хийх  ярианаас
                дуулснаа эргэн санав. Түүний эхнэр нь хаадын эх болох болно. Тэрээр
                маш  няхуур,  анхааралтай  бас  Калиагийн  сайхан  сэтгэлээр  асуусны
                дагуу ирээдүйн хатнаа сонгох хэрэгтэй болно. Түүний эцэг эх нь хоёр
                биенээ хангалттай халамжлан хайрладаг. Гэрлээд олон жилийг элээсэн

                ч тэдний бие биенээ гэсэн хайр халамж жирийн инээд, биеэ авч явах
                байдал,  энгийн  хөдөлгөөнөөс  нь  тодорхой  харагддаг.  Артас  тийм  л
                байхыг хүслээ. Түүнд анд, найз, хань болох хүн хэрэгтэй--.


                Артас  хөмсгөө  зангидаж,  Гэвч  түүнд  тийм  хань  болох  хэн  нэгэн

                байхгүй бол яах уу? гэж бодон, “Намайг өршөөгөөрэй, Калие, гэхдээ
                магадгүй  чи  азтай  нь  байж  ч  болно.  Сонголт  хийх  эрхтэй  байсан  ч
                хүссэнээ  авч  чадахгүй  бол  илүү  долоон  дор  байж  ч  болно.”  гээд,
                ингэж хэлэх нь түүнд зүрхнээс нь хэсэг мах тасчин унагах мэт болсон
                ч



                “Ийм боломжийн төлөө юугаа ч худалдахад бэлэн байх байсан.” гээд,


                “Бид  бүгд  өөрсдийн  үүрэг  хариуцлагатай  гэж  би  бодож  байна,”
                хэмээн  Артас  зөөлөн  дуугаар  дүнсгэр  царайлан  хэлэв.  “Чи  Аавын
                хүссэн хэн нэгэнтэй, харин би өөрийнхөө төлөө бус, улс гүрнийхээ
   48   49   50   51   52   53   54   55   56   57   58