Page 57 - Артас Лич хаан
P. 57
бүр жаахан хүүхэд байхад болсон ч эцгийн энэ муу нэр Аеделасын
армид тушаал ахих шат бүрт хар толбо мэт хэвээр арилшгүй байсаар
байсан аж. Блекмүүрийн одоогийн албан тушаал бол яриангүй түүний
оркуудын эсрэг удаа дараалсан ялалт, харгис тулаанч авиртай салшгүй
холбоотой. Гэсэн ч Артас энэ хүний амнаас өглөөгүүр, ийм эрт
сэнхийм архины үнэр ханхалахыг мэдрэв. Магадгүй түүний байнгын
ийм согтуу байдгыг Теренаст хэлвэл нэг их гайхахгүй байх хэмээн
бодоод, тэр аавдаа үүнийг хэлэхээр болов.
Артас доош харж, доогуур жагссан харуулууд яг л хөшөө мэт нүд
цавчилгүй зогсохыг анзаараагүй мэт ажиглав. Ирээдүйн хаан нь
тэднийг хараагүй бол тэд ингэж анхааралтай зогсох эсэхт тэр эргэлзэв.
“Өнөөдөр тулаан үзнэ гэж найдаж байна,” гэж хэлээд, “Би Траллыг
амьдаар нь үзэж болох болов уу? Би түүний талаар багагүй сонссон.”
гэвэл,
Блекмүүр маасайтал инээд алдаж, гоёмсог хайчилсан ямаан сахал
доороос гялалзах цагаан шүдээ ярзайлган инээгээд, “Тэр өнөөдөр
тулалдах хуваарьгүй л дээ, гэхдээ танд бол, Эрхэм Дээдэсээ, би
үзүүштэй тулаан бэлтгэж өгнө өө.”
Хоёр цагийн дараа тойрон аялал дуусч, Артас Блекмүүр болон түүний
дагуулан ирж, “миний баруун гар” гэж танилцуулсан залуу эр Лорд
Каррамин Лангстон нартай амтат зоог барьлаа. Артас тэр залуугийн эр
хүнийх гэмээргүй нарийн цагаан хуруунууд болон авхаалжгүй биеэ
авч яваагаас анхны харцаар л түүнд дургүй хүрэх шиг болов.
Блекмүүр өнөөгийн цол хэргэмд хүрэхийн тулд өөрийн биеэр олон
тулаанд орсон, харин энэ Лангстон жаал, хэдийгээр арван-долоон
настай Артасаас ахимаг боловч бүхнийг тавган дээр тавиулж идэж буй
түүнийг Артас жаахан жаал гэж дуудмаар санагдаж байлаа.
Тиймээ, үнэхээр тэр тэгж бодлоо, хэдий тийм ч ирээдүйн хаан хүн
санаанд орсон бүхнээ хэлж болохгүй. Лангстон амьдралдаа ер нь биеэ
барьж үзээгүй мэт харагдана. Одоо ч гэсэн тэр өөрийгөө хорьж
дийлэхгүй, хамгийн сайхан мах руу гар сунган дайрч, нарийн боов,
бин, жимс ногоог ялгалгүй өөрийн өмнөх тавагт овоолж, дараа нь ам