Page 59 - Артас Лич хаан
P. 59
Эхэндээ түүнд жаахан таагүй байв. Дэвжээн дээрх эхний тулаанууд
зүгээр л үзэгчдийг хөгжөөх гэсэн үхтлээ тулалдах сургуультай
амьтдын тулаан байлаа. Артас амьтдад хайртай бөгөөд тэднийг
тулаанд ийм сайн бэлтгэсэн байсанд сониуч зан нь хөдлөж, “Тэднийг
тулаанд яаж сургадаг юм бэ?” хэмээн асуув.
Лангстон мэдэмхийрэн ам нээх гэсэн боловч Блекмүүр нэг эвгүй
хөдлөөд түүнийг болиулав. Лангстон инээвхийлэн арагш сууж,
мөчиртэй усан үзэм авч ам руугаа ойртуулав. “Мэдээж, бид тэднийг
сайн тулалдуулахыг хүсч байгаа, тэд хүч хүчээ шавхаж тулалдах
ёстой” гээд, “Тэгэхийн тулд бид тэднийг уулнаас барьж, сайн арчилдаг.
Мөн таны харж байгаагаар тулаан удаан үргэлжлэхгүй байгаа биз.
Хэрэв эхний тулаанд амь гарсан амьтан хоёрдахь тулаанд орох
тэнхэлгүй болсон бол бид тэрнийг өршөөнгүйгээр буцааж нүхэнд нь
оруулдаг.”
Артас түүнийг худал хэлээгүй л гэж найдна. Гэсэн ч Блекмүүр түүнд
худал хэлж байна гэсэн эвгүй мэдрэмж дотор нь төрсөн ч тэр эс тоов.
Түүний энэ мэдрэмж дараагийн тулаан буюу хүн адгуустай тулалдах
тулалдаан эхлэснээр сарнив. Тулааныг харж суусан Блекмүүр тавлах
мэт, “Тулаанд орох хүмүүст сайн төлдөг юм. Үнэндээ тэд энд их нэр
олж байгаа.”
Гэсэн ч орк биш ээ. Артас үүнийг мэдэж байлаа. Артас үүнийг л
хүлээж байлаа --нялх байхад нь олж, тулааны дэвжээнд тулалдах
гарамгай гладиатор болгон өсгөж хүмүүжүүлсэн Блекмүүрийн
тэжээвэр оркыг харахыг л хүлээж суув.
Тэрээр хүлээсэндээ урам хугарсангүй. Эхний тулаанаас одоог хүртэл
үзэгчдийг халаах гэсэн шалихгүй үзүүлбрүүд байлаа. Аварга том
хаалга чахран онгойж, лужир том ногоон биетэй амьтан гарч ирэхэд
хүн бүр босч зогсон уухайлан хашгиралдаж эхлэв. Артас ч нэг мэдэхэд
тэдний нэгэн адил хашгирч байв.
Тралл нүсэр том, хорих лагерт Артасын харсан бусад үзүүлбэр мэтийн
оркуудыг бодвол хамаагүй том, эрүүл чийрэг биетэй, зангирсан
булчинлаг, сүрдмээр харагдаж байв. Тэрээр жаахан хуягтай, толгойдоо