Page 54 - Артас Лич хаан
P. 54

сайн  сайхны  төлөө  гэрлэнэ.”  гээд  огцом  босч,  “Уучлаарай,  Калие.”
                гэж ёслов.


                “Артас--чи хаачих нь вэ?”


                Тэр юу ч хариулсангүй гарч, сурсан зангаар ордоны урт корридороор

                жүчээ  рүү  гүйн,  агтчиныг  хүлээлгүйгээр  яаравчлан  Ялагдашгүйг
                өөрийн гараар эмээллэв. Артас энэ бол ердөө л түр зуурын шийдвэр
                гэж өөртөө хэлсэн  ч арван-дөрөвхөн  насандаа гаргасан  түүний  энэ
                шийдвэр  насан  туршдаа  дагах  хөдлөшгүй  шийдвэр  болохыг  мэдэж

                байлаа.


                Цайвар  зогдорт  Ялагдашгүй  хамаг  шандасаа  шавхан  урамтайхан
                давхиулахад  зогдорт  нь  цохиулан  залуу  хун  тайж  нуруун  дээр  нь
                бөгтийн явна. Артас нүүрээ тэнийтэл инээд алдаж, урьд урьдынхаас
                илүү  аз  жаргалтайаа  мэдэрч,  хурдан  хөлт  адгуус  хүн  хоёр  нэгдэж

                нэгэн  цул  болсон  мэт  салхи  зүсэн  улам  хурдлав.  Тэр  энэ  адгуусыг
                ертөнцөд мэндлэхээс эхлэн унаж эдлэхийг хэт удаан хүсэж тэмүүлсэн,
                тэр хүлээлт тэвчээрийг нь тун ихээр шалгасан. Гэсэн ч энэ хүлээлт үнэ
                цэнээ  өгсөн.  Тэд  үнэхээр  төгсөрсөн  заяаны  хос  аж.  Ялагдашгүй

                түүнээс  юу  ч  хүсэхгүй,  юу  ч  нэхэхгүй,  гагцхүү  Артасын  өөрийн
                язгууртны ёсонд баригдахгүй зугтаах гэсэн хүслийн адил Ялагдашгүй
                ч бас жүчээнд хоригдолгүй хурд мэдэн давхихыг хүснэ. Тэд хамтдаа
                давхиж байна.


                Тэд  Артасын  сүүлийн  үед  ирэх  дуртай  болсон  толгод  дээр  давхиж

                ирлээ. Нийслэл хотын зүүнтээ Балнирын фермээс холгүйхэн нэг хэсэг
                овоорсон  жижиг  толгод  байдаг  байлаа.  Ялагдашгүй  дөрвөн  том
                туурайгаар газар бөмбөрдөн тэгш газар давхиулж буй мэт ангал өөд
                зүтгэнэ. Артас хүлгийн хамт хоёул зүрх нь хөөрөн жолоогоо нарийн

                зөрлөг  зам  руу  залж  туурайгаар  чулуу  үсэргэн  хурдлав.  Дараа  нь
                Артас  хүлгээ  зүүн  тийш  залж  Балнирын  эзэмшил  рүү  чиглэсэн  дөт
                замдаа  орохоор  нарийн  замын  хажуугийн  овгор  шороон  дээгүүр
                харайлгахаар  гуядав.  Ялагдашгүй  анх  Артасыг  дүүлэхийг  асуухад

                эргэлзээгүй шигээ ямар ч эргэлзээгүйгээр ангал дагасан овгор шороон
                дээгүүр  дүүлэн  харайхад  бэлэн  болов.  Залуу  биеэ  хурааж,  урагш
   49   50   51   52   53   54   55   56   57   58   59