Page 50 - Артас Лич хаан
P. 50
балбууллаа; гэсэн ч чи намайг ялсан тул чамд жаахан амрах эрх өгье.”
хэмээн
Нүд нь баяртайгаар гялалзан хэлэхэд Артас зөвшөөрөн толгой дохив.
Үнэндээ өнөөдөр илүү балбуулсан нь Мурадин байлаа, гэсэн ч тэр
энэ явдалд Артасаас илүү баяртай байгаа мэт. Залуу хун тайжын зүрх
уужим сэтгэлт одойг хайрлах хайраар бялхах мэт болов. Хэдийгээр тэр
хатуу зарчимч боловч Артасын хайрыг үнэн голоос нь татсан хүн болж
чаджээ.
Тэрээр өрөө рүүгээ дуу исгэрэн харайлгах зуур гэнэт хэн нэгэн чанга
хашгирахыг сонсож хөдөлгөөнгүй зогсов.
“Үгүй ээ, Ааваа! Би чадахгүй!”
“Калиа, би чиний энэ ярианаас залхаж байна. Энэ хэрэгт чи юу ч хэлэх
хэрэггүй.”
“Ааваа, хэрэггүй ээ, би гуйж байна!”
Aртас Калиагийн өрөө рүү жаахан ойртлоо. Хаалга нь үл ялиг
онгорхой байсан тул сэтгэл зовнин чагналаа. Теренас Калиагийн өмнө
харц салгалгүй ширтэн зогсоно. Артас Калиа хоёрыг өдий болтол эцэг
нь бүхнээс илүү хайрлаж өсгөчихөөд одоо юунд ингэж уйлж, унжиж
өвдөг сөхрөн гуйхад хүртэл нь юу асуусан юм бол?
Калиа гомдонгуй цурхиран уйлав. Артас тэсгэлгүй хаалгыг нээж,
“Намайг өршөөгөөрэй, Би сонсохгүй өнгөрч чадсангүй -- гэхдээ юу
болоов?”
Теренас муухай аашлахаа больж, арван-зургаан настай охин руугаа
ширүүхэн хараад, “Чиний оролцох хэрэг биш ээ, Артас,” хэмээн
хүржигнэсэн баргил хоолойгоор хэлээд, “Би Калиад хийх ёстой
зүйлийг нь хэлсэн юм. Тэр миний үгэнд орох болно.” гэхэд,
Калиа ор руу нуран унаж, улам чанга цурхирав. Гайхаж цочирдсон
Артас эцгээ нэг, эгчээ нэг харав. Теренас амандаа нэг юм бувтнаад,