Page 45 - Артас Лич хаан
P. 45

моднуудын  нарийн  завсраар  нүдээ  бүлтийлгэн  улам  сайн  харав.
                Мэдээж  тэд  бүгдээрээ  оркууд  байлаа.  Зарим  нь  газраар  атиралдан,

                зарим нь навтас шиг юм хагас нөмрөн сууна. Зарим нь босон торонд
                орсон  амьтан  мэт  ямар  ч  зорилгогүй  наагуур  цаагуур  холхилдох  ч
                цаанаа бол эрх чөлөөг эгээрэн хүсч буй нь нүүрэн дээр нь тод бичсэн
                бичиг  лугаа  анзаарагдам  байлаа.  Тэдний  цаана  нэг  гэр  бүлийнх
                бололтой, нэг эрэгчин, эмэгчин бас нэг нялх амьтан нар цугтаа гурван

                биеэр  бөөгнөрөн  харагдав.  Эмэгчин  нь  эрэгчинээсээ  арай  туранхай
                бас намхан бөгөөд гар дээрх жаахан зулзагаа элгэндээ наан тэвэрчээ.
                Артас түүнийг хүүхэд нь байна гэж ойлгов.


                “Оо  хөөрхий  минь,”  хэмээн  хажууд  нь  байсан  Жэйна  зөөлөн  уулга

                алдаад, “Тэд ямар уйтгартай харагдаж байна аа.”


                Артас хамраа тургисанаа чимээгүй байх хэрэгтэйг санаж, цамхаг өөд
                хальт харсан ч харуул юу ч дуулаагүй бололтой. “Уйтгартай гэнэ ээ?
                Жэйна,  эдгээр  адгууснууд  Стормвиндыг  сөнөөсөн.  Тэд  хүн
                төрөлхтөнийг мөхөөхийг хүссэн. Ариун Гэрэл минь гэж, тэд бас ахыг

                чинь алсан. Тэднийг битгий өрөвд, өрөвдсөний гарз.”


                “Гэхдээ  л  би  тэднийг  хүүхэдтэй  байдаг  гэж  бодсонгүй,”  гэж  Жэйна
                үргэлжлүүлээд, “Чи тэр хүүхэдтэйг нь харж байна уу?”


                “Мэдээж  тэд  хүүхэдтэй,  харх  ч  гэсэн  гөлчгийтэй  байдаг.”  хэмээн
                Артас  хэлэв.  Тэр  цухалдсан  ч  магадгүй  арван-нэгэн  настай  охиноос

                ийм асуулт гарна гэдгийг таамаглах ёстой байсан байх.


                “Тэд  ямар  ч  гэм  хөнөөлгүй  харагдаж  байна.  Тэднийг  үнэхээр  энд
                хорих шаардлагатай гэж үү?” хэмээн сарны гэрэл туссан зуйван цагаан
                царайгаар Артасын нүүр рүү ширтэж түүний санал бодлыг шалгаах
                мэт хараад, “Тэднийг энд хориход их зардал гарч байгаа. Магадгүй…

                тэднийг суллах хэрэгтэй байх.” гэхэд,


                “Жэйна,” хэмээн залуу хүү дуугаа өндөрсгөх гэсэн ч амаа даран, “тэд
                чинь  алуурчид.  Одоо  тэд  сүр  хүчгүй  болсон  мэт  харагдаж  байгаа  ч
                суллагдсан хойноо юу хийхийг хэн ч хэлж мэдэхгүй?”
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50