Page 43 - Артас Лич хаан
P. 43

“Надад итгэ ээ.” гэвэл,


                Жэйна түүн рүү хэсэг ширтээд, толгой дохив. “Болж байна.”


                Жэйна бусдын л адил хувцастайгаа хэвтсэн байсан тул гутлаа углаад л,
                нөмрөгөө нөмрөхөд л бэлэн болов. Тэрээр босч хурууныхаа завсраар

                хонгор шаргал үсээ гүйлгэн нэг самнасан болоод толгой дохив.


                Жэйна  түүнийг  дагасаар  хоолны  өмнө  хамтдаа  ирсэн  толгод  өөд
                мацав. Өдрийг бодвол шөнө өөд мацах амаргүй байсан ч сарны тод
                гэрэл  хөл  доорхийг  сайтар  гэрэлтүүлж  тэд  халтиралгүй  орой  дээр
                гарч чадлаа.


                “Бидний  очих  газар  тэр  байна,”  гэж  залуу  хун  тайж  хуруугаар  заав.

                Жэйна шүлсээ залгин, “Хорих лагер уу?” гэхэд,


                “Чи хорих лагерыг ойроос хараагүй биз дээ?”


                “Хараагүй ээ, би хармааргүй байна.” гэхэд,


                Урам  нь  хугарсан  янзтай  Артас  хөмсөг  зангидан,  “Алив  ээ,  Жэйна.
                Энэ бол Оркыг ойроос харах бидний ганц боломж. Чамд сониуч зан
                гэж алга уу?” гэхэд,



                Сарны  гэрэлд  түүний  царай  нь  тайлбарлахын  аргагүй  хувьсхийж,
                нүдэнд  нь  хар  сүүдэр  татан,  “Тэд  --тэд  Дерекыг  алсан  шүү  дээ.
                Миний том ахыг.”


                “Тэдний  нэг  нь  Варайаны  эцгийг  хүртэл  алсан.  Тэд  олон  хүн  алсан,
                тиймээс  л  тэд  хорих  лагерт  хоригдож  байгаа  юм.  Энэ  бол  тэдэнд
                таарсан  цорын  ганц  газар.  Хорих  лагеруудыг  ажиллуулах  их  татвар

                хурааж буйд аавд минь олон хүн дургүй байдаг --гэсэн ч нааш ирээ,
                өөрөө очоод хар. Би Дүүмхаммерыг Андердаркд очиж байхад ойроос
                харж чадаагүй. Одоо ямар ч хамаагүй оркыг ойроос харах боломжийг
                алдмааргүй байна.” гэхэд,



                Охин хэсэг дуугүй зогсов, эцэст нь Артас санаа алдаж, “За, би чамайг
                буцааж хүргэж өгье дөө.” гэхэд,
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48