Page 38 - Артас Лич хаан
P. 38
хөдөлгөөнтэй байв. Өнгөц харахад анзаарагдамгүй нарийхан
ширхэгтэй сэвх хамрыг нь хөндлөн дарж наранд шарагдсан боловч
өөрт нь тун зохисон царайтайгаас түүний ихэнх цагаа гадаа
өнгөрөөдөг нь илт байлаа.
Энэ ч цасаар байлдаж, нүүрэнд нь буулгаж эсвэл халуун өдөр усанд
сэлэхээр хамт явахад ажрахгүй охин байна даа хэмээн Артас бодов.
Түүнтэй тоглож болно, тэр зарчимч зантай түүний эгчтэй нь огт
адилгүй юм.
“Артас -- чамтай ярих юм--байна,” гэсэн бүдүүн хоолой гарав. Артас
эргэн одой сайд өөрийг нь доороос нь ширтэж зогсохыг харав.
“Мэдээж, ноёнтоон” гэж Артас хэлээд зүрх нь хүчтэй цохилов. Тэрээр
энэ одой найзтайгаа ярилцахыг юу юунаас илүү хүсч байв, тэд маш
дотно, цуутай андууд болно гэдгийг Артас аль хэдийн мэдэж байлаа –
магадгүй Мурадин өглөө зэвсгийн агуулахт болсон муухай
үзүүлбэрийн талаар зэмлэх гэж байгаа юм болов уу. Гэсэн ч одой
түүнээс хэдэн алхам холдоод эргэж хараад,
Бахим хоёр эрхий хуруугаа зузаан ширэн бүсэндээ гогдоод том
толгойдоо юм бодож байгаа мэт гилжийснээ, “За залуу минь,” гээд,
“Би чамайг жахан зүгшрүүлье. Чиний тулааны арга барил аймшигтай
м.” гэхэд,
Артас дахин нүүр нь улалзан, “Тиймээ,” гээд, “гэхдээ Аав --”
“Аавд чинь бодох юм их бий. Чи түүнийг яа гээв?” Тэр юу гэх билээ
дээ? “Юу гэхээр, би өөртөө тулалдахыг сайн зааж чадахгүй. Тулалдах
гээд юу болсныг та харсан шүү дээ.” гэхэд,
“Би чамд зааж чадна. Чи л болно гэвэл би заая.”
“Та --та заах гэж үү?” хэмээн Артас эхэндээ итгээгүй ч удалгүй нар нь
гарах шиг болов. Одой нар олон зүйл хийж чаддагаас тэдний тулааны
ур чадвар, авхаалж самбааг бүгд мэддэг. Артас хэсэг зуур одой нарын