Page 35 - Артас Лич хаан
P. 35
Артас өнөөдрийн мөргөлийн хичээлээр юу үзнэ гэснийг ч сайн
санахгүй байлаа. Тэрээр энэ талаар бүдэг бадаг л юм тархинд нь
бүртэлзэнэ; Гэрлийн хүчинд мөргөн залбирах нь түүний эцэг болон
Утер хоёрт хоёуланд нь маш чухал бөгөөд тэд ч түүнийг өөрсөд
шигээ гэрэлд сүсэглүүлэхийг юу юунаас илүү хүсч байгааг мэддэг
байв. Тэрээр нүдээр үзсэн гайхамшгийн эсрэг маргаж чадахгүй --
Гэрэл үнэхээрийн хамгийн бодит зүйл байсан; хуврагууд болон
паладины бүлгэмийн шинэ гишүүд гэрлийн хүчээр бусдыг
илааршуулж мөн хамгаалж байхыг өөрийн хоёр нүдээр харсан. Гэсэн
ч тэр Утер шиг хэдэн цагаар бясалгал болон сууж эсвэл аав шигээ гүн
бишрэлт хоолойгоор дахин дахин давтагдсан залбирал хэзээ ч хэлж
байсан удаагүй, харин түүний дотор гэрлийн хүч байгааг үргэлж
мэдэрдэг байлаа.
Цагийн дараа гэхэд өөрийгөө мөлчийтөл зүлгэж угаагаад энгийн
бөгөөд гоёмсог хувцас өмссөн Артас хааны ордны баруун жигүүр
дэхь гэр бүлийн жижиг сүм рүү хурд авч явна.
Сүмийн өрөө том биш ч үзэсгэлэнтэй аж. Хүмүүсийн дурын сууринд
харж болох уламжлалт маягийн сүмийн жижигрүүлсэн хувилбар гэж
хэлж болох ч жижиг засал чимэглэлд илүү гар гарган, хөрөнгө зарсан
нь тод анзаарагдана. Алтаар цутгаж, үнэт чулуу шигтгэсэн тансаг
сэнжтэй аяга эртний хийцтэй ширээн дээр тавиастай байна. Ердийн
сүм дэхь сандлууд модон тавцантай байдаг бол эднийх ая тух хангасан
зөөлөн олбог мэт суудлын ивээстэй аж.
Тэрээр чимээгүйхэн явж ороод хоцорсноо мэдэж, аавд нь бараалхаж
байсан хэсэг чухал зиндааны хүмүүс ирснийг анзаарав.
Байнга байлцдаг гэр бүлийнх нь гишүүдээс гадна Утер бас Троллбэйн
Хаан мөн Мурадин нар байсан ч тэрээр энд байгаадаа Артасаас илүү
баярлаж байгаа шинж алга. Бас хэн нэгэн шинээр нэмэгдсэн байв. Урт
сүлжсэн шаргал үстэй туранхай охин түүн рүү нуруугаа харуулан
сууна. Артас түүн рүү сониучирхан хараад урт сандлуудын нэг дээр
үсрэн суулаа.