Page 31 - Артас Лич хаан
P. 31

бөлгөө.  Одой  сайд  маань  өөрөө  ч  хоол  ундыг  урлаг  болгон  хийх
                дуртайгаас  гадна  тулааны  талбарт  ширүүн  дориунаараа  гайхагдсан

                овжин, гарамгай гардан тулаанч аж.


                Гэтэл  тэр  Лордароны  ирээдүйн  хаан  орктой  тулалдаж  буй  мэт  дүр
                үзүүлээд илдээ алдахыг харчихлаа. Ичгэвтэр байдалд орсон Артасын
                хамаг  бие  хөлсөндөө  чийхарч,  хацар  нь  улайхыг  хүртэл  мэдрэв.
                Тэрээр эргэж хэвийн байдалдаа орохыг хичээн,


                “Умх….. Элчин сайдаа…. Би зүгээр л…” гэж ээрч муурахад,


                Одой эр нэг ханиалгаад хажуу тийш хараад, “Би аавыг чинь хайж явна,

                хүү  минь.  Чи  над  зааж  аль?  Энэ  тамын  газар  ямар  ч  олон  нүх
                хонгилтой юм.” гэхэд, Артас дуугүйхэн зүүн талын шат руу заав. Тэд
                бие биедээ юу ч хэлсэнгүй, Мурадин ч явж одов.


                Артас амьдралдаа ингэж эвгүй байдалд орж үзсэнгүй. Өөрийн эрхгүй

                ичгэвтэр нулимс нүдэнд нь бүртэлзсэн ч нүдээ нэг анивчаад нулимсаа
                буцааж  залгих  мэт  тогтоов.  Тэрээр  модон  илдийг  буцааж  тавиад,
                төдөлгүй өрөөнөөс шурхийтэл гүйж гарлаа.


                Арван минутын дараа, тэрээр гинжнээс суларсан мэт жүчээнээс гарч
                Тирисфал  Глэйд  толгодыг  чиглэн  давхиулж  явлаа.  Тэрээр  бэлтгэл
                хийхээр дагуулж яваа хоёр наст даага Ялагдашгүй мөн өөрийн унасан

                арай ахимаг насны цоохор алаг морь Чин-Хүрэн хэмээх хоёр морьтой
                гарчээ.


                Артас Ялагдашгүйг анх унага болж төрөхөд харц нийлүүлснээс хойш
                түүнтэй  ямар  нэг  сэтгэлийн  холбоотой  болсон  гэдгийг  мэдэрсэн.

                Ялагдашгүй бол түүний ирээдүйн агт морь, түүний анд, түүний хуяг
                дуулга,  зэр  зэвсгээс  илүү  түүний  нэгэн  хэсэг  байх  аугаа  сэтгэлтэй
                аугаа  хүлэг  морь  болно.  Түүн  шиг  сайн  үүлдрийн  морьдыг  сайн
                халамжилбал хорь гаруй жил эзэндээ зүтгэдэг гэдэг – энэ бол Артасын
                өдөр  бүр  сүр  жавхлантай,  ёслол  төгөлдөр,  итгэлтэйгээр  хөлөглөх

                шалгарсан  хүлэг  морь  мөн.  Харин  Ялагдашгүй  бол  дайны  агт  биш.
                Тэр бол дайн тулаанаас өөр зорилгоор, өөр цаг үед унуулах хувьтай
                төрсөн сайн үүлдрийн хүлэг. Артас тулаанд явахдаа өөр нэг морьтой
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36