Page 26 - Артас Лич хаан
P. 26

Хоёрдугаар бүлэг


                Aртас бухимдаж байлаа. Оркуудын тухай таагүй яриа гарснаас хойш
                бэлтгэлээ сайн хийе, шинэ ирсэн анд Варайантай мөр зэрэгцэн шаргуу

                хийе  гэж  шийдэв.  Гэтэл  бүх  юм  түүний  бодсноос  эсрэгээр  боллоо.
                Хордегийн эсрэг хийх аян дайнд эр хүйстэй л бол төмрийн дархчуул,
                гар  урчуул  хамаагүй  илд  эргүүлж  чаддаг  бүхнийг  армид  элсүүлж,
                харин  хүүхдүүдийг  ийм  завшаан  дайрсангүй.  Варайан  өрөвдсөн

                аясаар,  өөрөөс  насаар  арай  бага  Артасын  мөрөн  дээр  гараа  тавиад,
                чадахаараа аргадаад, санаа алдаж Артас руу ширтээд,


                “Артас, Би муухай зан гаргах гээгүй ээ, гэхдээ…”


                “Гэхдээ би гардан тулаанд маш муу шүү.” гэж хэлээд шүдээ ярзайлган
                инээв.


                Хоёр  найз  зэвсгийн  агуулахад  төмөр  дуулга,  ширэн  цээживч  мөн

                сургуулилтын  модон  илдээр  хоорондоо  тулалдаж  дуусч  байлаа.
                Варайан тавиур руу очоод модон илдээ өлгөж, дуулгаа толгойноосоо
                авангаа  ийн  өгүүлэв,  “Чи  намайг  бүр  гайхшруулчихлаа.  Чи  миний
                санаснаас илүү уян хатан, хурдан юм.”


                Артасын уур нь хүрч хошуугаа унжуулаад; Варайан түүнийг хүчтэй

                цохисондоо  түүнийг  уурлуулчих  вий  гэж  зөөлрүүлж  байгааг
                гадарлаж, уруу царайлсаар араас нь очиж илдээ өлгөөд хамгаалалтын
                өмсгөлөө тайлав.


                “Стормвиндэд бид бүр багаасаа бэлтгэл хийж эхлэдэг юм. Чиний насан

                дээр  би  зөвхөн  надад  зориулж  урласан  иж  бүрэн  хуяг  дуулгатай
                болсон байсан.”


                “Болио,  битгий  шар  малтаад  бай,”  гэж  Артас  дургүйцсэн  аястай
                бувтнав.


                “Уучлаарай.”  гээд  Варайан  инээмсэглэв,  Артас  ч  дурамжхан  хариу
                инээмсэглэлээ. Тэдний анхны уулзалт гашуудалтай үеэр таагүй болж
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31