Page 22 - Артас Лич хаан
P. 22

Хөшигний цаана нуугдсан Лордароны залуу хун тайж агшин бүрийг
                алдалгүй  ширтэж,  амьсгаа  даран  чагнана.  Танхим  дүүрэн  цуурайтах

                тэдний  яриа  түүний  бяцхан  зүрхийг  савлатал  догдлуулж  байлаа.
                Тэрээр Стормвиндын амьд домог болсон хүчирхэг баатрыг ажиглахын
                сацуу – ийм сүр жавхлант гүрний ирээдүйн удирдагч болох сүүлийн
                хэд  хоногийн  уртад  аяншиж  ядран,  цэвцийж  цонхийсон  хүүгийн

                царайг  нэвт  шувт  судлах  мэт  хараад,  энэ  бүхэн  жинхэнээсээ  болж
                байгаад нүдэндээ ч итгэхгүй байлаа. Үнэндээ болж буй бүхэн аймаар
                үнэмшилтэй сонсогдож байсан нь түүнийг айлгаж байв.


                Цугласан хүмүүс Азеротыг ямар нэг байдлаар талхалсан “орк” хэмээх
                амьтдын  талаар  ам  уралдан  ярьцгаана.  Аварга  том  ногоон  биетэй,

                шүднийх  нь  оронд  соёо  ургасан  байдаг  цусанд  улангассан  эдгээр
                адгууснууд  “хорде”  хэмээх  зогсоошгүй  үхлийн  давалгаа  мэт  армийг
                бүрдүүлэн,-- “Тэдний ногоон давалгаа нэг эргээс нөгөө эргийг хүрэх
                газар хүртэл үргэлжилнэ” хэмээн Лотар аймшигтайгаар хэллээ. Эдгээр

                мангасууд Стормвинд руу халдаж, хүн ардыг нь дүрвээж, ихэнхийг нь
                цогцос  болгосон  байх  нь  хэмээн  Артас  бодов.  Зарим  нэг  зөвлөхүүд
                болон  бусад  нь  Лотарын  үгэнд  үл  итгэсний  улмаас  яриа  улам  ч
                халуухан болж өрнөв. Лотарын тэвчээр алдагдаж буй бололтой байсан

                ч  Теренас  нөхцөл  байдлыг  зөөлрүүлж  хэлэлцүүлгийг  түр
                хойшлуулахаар болов. “Би хөрш холбоотны хаадыг урьж авчирья.” гэж
                хэлээд, “Энэ бүх үйл явдал бид бүгдийн санааг зовоож байна. Эрхэм
                Дээдсийн тань нэрийн өмнөөс, би та бүхнийг энд байлгаж, хамгаалалт

                гаргаж өгье.” гэхэд,


                Артас  өөрийн  эрхгүй  инээд  алдав.  Варайан  түүнтэй  цуг  энд
                шилтгээнд үлдэх нь. Өөртэй нь тоглох өөр нэг язгууртан хүү байна
                гэдэг  ямар  сайхан  бэ.  Артас  Жаримд  дуртай,  түүнтэй  нөхөрлөхийн

                хажуугаар өөрийн төрсөн эгч Калиатай дотно байдаг ч, тэр чинь охин
                шүү  дээ,  харин  хүссэн  ч,  хүсээгүй  ч  Жаримтай  тоглох  цаг  улам  л
                хорогдсоор  байгаа.  Гэтэл  Варайан  бол  яг  л  Артас  шиг  угсаа
                залгамжлах хун тайж, тэд хамтдаа ноцолдож, уралдаж, гадуур зугаална
                гэхээр сэтгэл сэргэх шиг --
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27