Page 17 - Артас Лич хаан
P. 17

“Үгүй ээ, Эрхэм Дээдэсээ,” хэмээн халуун цайнаас балгангаа Фалрик
                хариулав. “Өнөөдөр ирэхгүй бол маргааш эсвэл нөгөөдөрөөс нааш

                тэд ирэхгүй нь. Тэдний барааг харахын тулд та хэсэг хүлээх болох нь.”
                гэхэд,


                Артас  жуумалзаад,  нүд  нь  баяртайгаар  эргэлдэж,  “Гэхдээ  хүлээх  нь
                хичээлд сууснаас дээр шүү,” гэж хэлэв.


                “Та ч үүнийг надаас илүү мэдэх юм шив,” гэж ёсчлонгуй хэлж буй нь
                инээдээ барьж ядаж байгаа царайнаас нь илт харагдана.


                Харуулыг цайгаа ууж дуусгах зуур Артас санаа алдаад, байсхийгээд л

                хардаг  шигээ  дахин  зам  руу  хараа  чиглүүлнэ.  Эхэндээ  сонирхолтой
                байсан ч тэр одоо уйдаж эхлэв. Тэрээр Балнирынх руу буцаж, Цагаан
                Зогдорын хайр хүрэм хөөрхөн унага хэрхэн торниж байгааг үзэхийг
                бас унаганаас холдоод удаагүй ч түүнийг санаад байгаа нь гайхалтай

                санагдав.  Фалрикын  зөв  юмаа.  Магадгүй  Лотар,  Варайан  нар  хэд
                хоногоос нааш ирэхгүй бол --


                Артас  нүдээ  цавчин,  шанаагаа  тулж  байсан  гарнаасаа  эрүүгээ
                аажууханаар өргөөд, нүдээ онийлгон алсыг ширтэв.


                “Тэд ирж байна!” гэж хуруугаа чиглүүлэн орилов.


                Тэр даруй Фалрик барьж байсан аягаа унагаад, хажууд нь гүйж ирээд

                толгой дохив.


                “Хараа  сайтай  байна  шүү,  Хун  Тайж  Артас!  Марвин!”  гэж  дуудахад
                хажууд нь өөр нэг цэрэг гүйж ирэв. “Лотар, Варайан нар ирж байна
                гэж эзэн хаанд очиж хэл. Тэд цагийн дараа гэхэд энд ирчихнэ.”


                “Мэдлээ, ахмадаа,” гэж залуу хэлээд ёслов.


                “Би очоод хэлчихье. Би явья!” гэж Артас ухасхийнгээ хэлэв. Марвин
                эргэлзэн  ахлах  офицер  руугаа  эргэж  харвал  Артаст  дийлдсэн  нь

                түүний  царайнаас  тодорхой  байлаа.  Артас  байдаг  хурдаар  шатаар
                уруудаж,  шатны  доорх  мөсөн  дээр  халтирч,  гулсаад  мөсний  ирмэгт
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22